Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгарлаа.

2025 оны арван хоёрдугаар сарын 19 аар
Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгарлаа.
Дотоод хяналтын алба
| Сэтгэгдэл хараахан байхгүй

​“МОНГОЛФАРМ ХХК” нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, татвар, шимтгэлийн үүргээ хариуцлагатай, ил тод биелүүлснээ үнэлүүлж “Хан-Уул Дүүргийн Нийгмийн Даатгалын Газар”-ын 2025 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА”- аар шалгарлаа.

​Энэхүү шагнал нь улсын болон орон нутгийн төсөвт оруулсан бодит хувь нэмэр, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хууль, журмын дагуу үнэн зөв, хугацаанд нь төлж ирсэн байдал, мөн хариуцлагатай бизнесийн зарчимд үнэнчээр ажилласны бодит илэрхийлэл юм.

​Монголфарм ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг эрхэмлэн ажиллахаас гадна нийгмийн хариуцлагатай, ил тод, тогтвортой бизнесийн соёлыг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн.

​Цаашид бид эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит үнэт зүйл бүтээж, хариуцлагатай татвар төлөгч, үлгэр жишээ байгууллага байхын төлөө тууштай ажиллах болно.

байрлал Мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Архив
Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх