Бодлого
Нэг . Ерөнхий нөхцөл
1. Энэхүү
Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд
тулгуурлан мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг
хангахтай холбогдон үүсэх асуудлыг зохицуулна.
2. Монголфарм ХХК
буюу
“Мэдээлэл
хариуцагч”
цахим худалдааны систем нь иргэн, хуулийн этгээдийн /цаашид “Хэрэглэгч” гэх/
мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах ба аюулгүй байдлыг хангана.
3. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж,
боловсруулах, ашиглах ажиллагаанд мэдээллийг алдагдуулахгүй, аюулгүй байдлыг
хангах бодлогыг баримтална.
4. Хэрэглэгч
гэдэг нь вэб сайтад нэвтэрч, өөрийн
бүртгэлийг үүсгэсэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хүн, хуулийн этгээдийг хэлэх
ба өөрт хамааралтай мэдээллийг үнэн зөв байдлыг хариуцах ба дутүү болон буруу
оруулсан эрхзүйн үр дагаварыг өөрөө хариуцна.
5. Хэрэглэгч
нь Нууцлалын бодлоготой танилцсан байх үүрэгтэй ба бүртгэлийг
ангилах, засах зөвшөөрлийг
Мэдээлэл
хариуцагчид өгсөнд тооцно.
Хоёр. Мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, мэдээлэл ашиглах
1. Мэдээлэл хариуцагч нь цахим зөвшөөрлийн үндсэн дээр
мэдээллийг ашиглана.
2. Хэрэглэгчийн
хувийн мэдээллийг оруулах үед мэдээлэл (овог нэр, нас, хүйс, улс, зураг, хаяг,
захиалгын мэдээлэл, захиалгын явц, дансны дугаар, картыг дугаар, утасны дугаар,
гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
3. Хэрэглэгчийн
системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын
мэдээлэл, сонирхогч буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) мөн системд
хадгалагдана.
4. Захиалсан
бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой ямар нэгэн зүйл ямар учир
дутагдалтай байсан нь таны мэдээллийг дараах байдлаар ашиглаж болно. Үүнд: таны
гар утсан болон цахим шуудангийн мэдээлэл, хэрэглэгчийн бүртгэлтэй хаягаар
хүргэлт хийх гэх мэт
5. Мэдээлэл
хариуцагч нь захиалгатай
холбоотой тодруулах асуудал, хэрэглэгчийг танин баталгаажуулах, системийн
сайжруулалт, хөгжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэлт, техникийн
засвар хийх, системийн судалгаа ба хяналтад зориулж хэрэглэгчид хямдралын
мэдээллийг хүргэх, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг хүргэхэд хэрэглэгчийн
мэдээллийг боловсруулж ашиглана.
6. Мэдээлэл
хариуцагч нь Хэрэглэгчийг бүртгэлийг хаах хүртэл мэдээллийг боловсруулж ашиглах
ба Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн Монгол Улсын Засгийн Газраас
баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаанд хадгална.
7. Хэрэглэгч
нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй ба нэвтрэх
эрхээ бусдад алдсантай холбоотой хор хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй
болно.
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг түгээх
1. Цахим хуудас нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд доорхоос бусад
нөхцөлд ашиглуулахгүй,
түгээхгүй, худалдахгүй байх үүрэгтэй.
1.1.
Хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр баталгаажуулж;
1.2.
Монгол
улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага, албан
тушаалтны шаардлагаар;
Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт
1. Хэрэглэгч
нь хувийн мэдээлэл болон өөрийн хэтэвчний тохиргоог хэдий ч өөрчлөх боломжтой.
2. Хэрэглэгч цахим худалдааны системийн ажилтантай холбогдож, өөрийн
мэдээллийг устгуулах боломжтой ба Хэрэглэгчийн хүсэлтийг ажлыг
5-7 хоногт судлаж мэдээллийг устгаад хариу мэдэгдэнэ.
3. Кибер
халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, мэдээллийн санд
гэмтэл гарсны улмаас Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл
хариуцагчаас хэрэглэгчид нэн даруй мэдээлнэ. Хэрэглэгч уг мэдэгдэлд
заасан арга хэмжээг заавар анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
Тав. Хэрэглэгчийн эрх
1. Өөрийн мэдээлэлд нэвтрэх, хуулбар авах
2. Мэдээллээ шинэчлэх, засварлуулах
3. Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах
4. Нууцлалын зөвшөөрлөө цуцлах
5. Нууцлалын бодлоготой холбоотой санал, гомдол гаргах
Зургаа. Нууцлалын бодлогын өөрчлөлт, нэмэлт
1. Компани нь
Нууцлалын
бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах
тухай бүр цахим хуудас
дээр
нээлттэй нийтлэх ба хэрэглэгч нь танилцах үүрэгтэй.
2. Компанийн Дотоод хяналтын алба нь хэрэглэгчийн мэдээллийн
аюулгүй байдал хангагдаж буй эсэхэд гэнэтийн шалгалтыг жил бүр хийнэ.
Долоо. Цуглуулдаг мэдээлэл
Бид хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
Ерөнхий мэдээлэл – Нэр, нас, хүйс, холбоо барих утас,
имэйл.
Хаягийн мэдээлэл – хүргэлтийн хаяг.
Эрүүл мэндийн мэдээлэл – Эмийн жор, эмийн хэрэглээний
түүх (зөвхөн шаардлагатай үед).
Төлбөрийн мэдээлэл – Гүйлгээний баримт, төлбөрийн
хэрэгсэл (банкны картын мэдээллийг бид хадгалахгүй).
...
...