Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий зүйл
- 1.1. https://mpharm.mn/ цахим худалдааны вэбсайт нь (цаашид Mpharm.mn гэх) Монголфарм ХХК-ийн (цаашид компани гэх) цахим захиалга хүргэлтийн албан ёсны цахим хуудас болно.
- 1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь компанийн “Цахим худалдааны системийн ажиллах журам МББ_МФ_ДХА_Ж_18-2025”-ын хавсралт бөгөөд цахим захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- 1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд компани болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
- 1.4. Хэрэглэгч нь Mpharm.mn цахим худалдааны сайтад нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
- 1.5. Mpharm.mn вэбсайтын барааны тэмдэг нь компанийн өмч бөгөөд нэр, лого, бүтэц, загвар, контент зэргийг зөвшөөрөлгүй хуулбарлах, дуурайх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
- 1.6. Вэбсайтаас татан авсан, хуулбарлан ашигласан тохиолдлыг Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар зохицуулна.
- 1.7. Цахим худалдааны вэбсайтын хөгжүүлэлт, нийтлэл, аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
- 1.8. Нэр томьёоны тодорхойлолт:
Цахим худалдааны вэбсайт Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээ бүхий erp.mongolpharm.mn цахим хуудас.Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Mpharm.mn-г хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээд.Бүтээгдэхүүн Вэбсайтад нийтлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, лабораторийн оношилгооны хэрэгсэл, тоног төхөөрөмж.
2. Хэрэглэгчийн бүртгэл
- 2.1. Хэрэглэгч нь цахим шуудан болон нууц үгээ зохион бүртгүүлснээр хэрэглэгч болох ба энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
- 2.2. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Үүнтэй холбоотой учирсан хохирлыг компани хариуцахгүй.
- 2.3. Мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч бүрэн хариуцах ба нууцлалыг Компанийн “Нууцлалын бодлого”-ор зохицуулна.
- 2.4. Хэрэглэгчид хувийн данс үүсэх бөгөөд хувийн мэдээлэл болон захиалгын түүх хадгалагдана.
- 2.5. Хэрэглэгч гишүүнчлэлтэй болж хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой.
- 2.6. Ёс зүйгүй сэтгэгдэл, бичвэр, зураг оруулсан тохиолдолд мэдээллийг устгах болон бүртгэлийг хаах эрхтэй.
- 2.7. Хэрэглэгч автомат хариулагчаас ажилтантай холбогдож санал гомдол, шинэлэг санаа, шинэ бараа захиалах хүсэлт ирүүлэх эрхтэй.
- 2.8. Захиалга анх үүсгэсэн хаяг, байршил системд хадгалагдах ба өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр засварлах үүрэгтэй.
3. Захиалга
- 3.1. Бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг мэдээлэл нь автоматаар бодит цагийн (real-time) горимоор шинэчлэгдэнэ.
- 3.2. Хүргэлтийн хуваарь:
• Ажлын өдрүүдэд: 14:00 цагаас өмнө хийсэн захиалга тухайн өдөртөө, 14:00-оос хойш хийсэн бол дараа өдөртөө хүргэгдэнэ.
• Амралтын өдрүүдэд: 13:00 цагаас өмнө хийсэн захиалга тухайн өдөртөө, 13:00-оос хойш хийсэн бол дараа өдөртөө хүргэгдэнэ. - 3.3. Компани цахим худалдааны системийн бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.
- 3.4. Mpharm.mn нь Монголфарм сүлжээ эмийн сангийн үнийн бодлогыг баримтална.
- 3.5. Захиалгын хаяг, холбоо барих мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Алдаатай мэдээллээс болж холбогдож чадаагүй тохиолдолд захиалга цуцлагдана.
- 3.6. Жортой эмийн цахим захиалга болон хүргэлт хийгдэхгүй.
- 3.7. Улаанбаатар хотын хүргэлтийн бүсэд үнэ төлбөргүй хүргүүлэн авах ба бусад бүсэд хүргэлтийн зардлыг төлж хүргүүлнэ.
- 3.8. Эм нь тусгай нөхцөлтэй онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчийн гар дээр очсон цагаас эхлэн буцаах, солих боломжгүй.
- 3.9. Орон нутгийн унаанд тавиулах захиалгын тээврийн баталгаат байдал болон үйлчилгээний хөлсийг компани хариуцахгүй.
4. Хүргэлт
- 4.1. Төлбөр бүрэн төлөгдсөний дараа хүргэлт хийгдэж эхэлнэ.
- 4.2. Захиалга хүргэлтэд гарах үед бүртгэлтэй утасны дугаарт SMS/мэдэгдэл илгээнэ.
- 4.3. Захиалга хүлээн авагч нь эм барих эрх бүхий жор баригч байх бөгөөд бэлтгэсэн барааг хүргэлтийн ажилтанд тоо ширхэг, тунгийн дагуу шалгалцаж хүлээлгэн өгнө.
- 4.4. Бүтээгдэхүүний хэрэглэх арга, тун, хүчинтэй хугацаа, хадгалах нөхцөлийн талаар вэбсайт болон захиалга хүлээн авагчаас тодруулах боломжтой.
- 4.5. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.
- 4.6. 50,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлтийн бүсчлэлд үнэгүй хүргэнэ. 50,000₮-өөс доош болон хүргэлтийн бус бүсэд нэмэлт тариф тооцогдоно.
- 4.7. Замын ачаалал болон бусад шалтгаанаар хүргэлт хоцрохоор бол хүргэлтийн ажилтан утсаар мэдэгдэнэ.
- 4.8. Холбоо барих утасны дугаарыг захиалга хүрэх хүртэл нээлттэй байлгах үүрэгтэй.
- 4.9. Гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйл (цаг агаар, хорио цээр гэх мэт)-ийн улмаас хүргэлт саатвал хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
5. Төлбөр
- 5.1. Бүтээгдэхүүний үнэ дээр хүргэлтийн тариф нэмэгдэж нийт төлбөр тодорхой болно.
- 5.2. Төлбөрийг цахим хуудсан дахь цахим төлбөрийн хэрэгслээр эсвэл захиалга хүлээн авагчтай холбогдон төлнө.
- 5.3.Дансаар шилжүүлэхдээ хувь хүний данс руу хийхгүй. Зөвхөн "Монголфарм ХХК"-ийн дансанд, гүйлгээний утга дээр утасны дугаараа бичиж шилжүүлнэ.
- 5.4. Захиалга болон төлбөрийн түүх мэдээллийн санд хадгалагдах ба энэ нь захиалга хийгдсэнийг нотлох баримт болно.
6. Буцаалт
Хэрэглэгч эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа хайрцаг, сав баглаа, баталгаат хугацаа, тоо хэмжээ, тун, үнийг газар дээр нь шалгах үүрэгтэй.
Буцаах БОЛОМЖГҮЙ нөхцөл:
- Эм нь хадгалах тусгай нөхцөлтэй тул гар дээр очсоноос хойш буцаахгүй.
- И-баримтыг буруу регистрт шивүүлсэн, алдаатай мэдээлэл өгсөн.
- Хүлээн авахдаа нэр төрөл, тоо ширхэгийг шалгаж аваагүй.
- Кассын талоныг хавсаргаагүй, үрэгдүүлсэн.
- www.ebarimt.mn-д НӨАТ-ын сугалааг бүртгүүлсэн.
- Сав баглаа боодлыг гэмтээсэн, бохирдуулсан, хэрэглэсэн.
- Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цаг өнгөрсөн.
- Хямдралтай болон урамшуулалтай авсан бүтээгдэхүүн.
Буцаах БОЛОМЖТОЙ нөхцөл:
- Бие физиологид таарахгүй гаж нөлөө илэрсэн нь эмчийн бичгээр батлагдсан.
- Үйлдвэрлэлийн согогтой эсвэл тээвэрлэлтийн гэмтэлтэй эм.
- Системийн болон ажилтны алдаанаас үүдэн буруу бүтээгдэхүүн хүргэгдсэн.
7. Хариуцлага
- 7.1. Үйлдвэрлэлийн болон тээвэрлэлтийн гэмтлээс бусад тохиолдолд (орц найрлага, хэрэглээний тайлбартай танилцаагүйгээс үүдсэн) компани хариуцлага хүлээхгүй.
- 7.2. Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлсэн, буруу захиалга хийсэн тохиолдолд компани хариуцахгүй.
8. Санал, хүсэлт, гомдол
Имэйл: pharmacy@mongolpharm.mn
Утас: 7700-2142
Бусад: Вэбсайтын чатбот болон Нийгмийн сүлжээ
* Гомдол, маргааныг “Өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх журам МББ_МФ_ДХА_Ж_08-2025”-аар шийдвэрлэнэ.