Нийслэлийн эрүүл мэндийн газраас Анхааруулж байна.
Бага насны хүүхэд эмийн бодис, ахуйн хэрэглээний химийн бүтээгдэхүүнд санамсаргүйгээр өртөх нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэдэг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөх нь чухал юм.
- Эмийн бодис, химийн бүтээгдэхүүнийг хүүхдийн гар хүрэхгүй, түгжээтэй шүүгээнд хадгалах
- Эмийн бодис, ахуйн хэрэглээний угаалгын шингэн, цэвэрлэгээний бодисыг анхны сав, шошготой нь хадгалж, бусад саванд хийхгүй байх
- Хэрэглэсний дараа тагийг сайтар таглах
- Хүүхдэд эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх
- Сэжигтэй тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах
#АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_БИДНИЙ_ХАРИУЦЛАГА
#ХОРТОЙ_БОДИСООС_ХҮҮХДЭЭ_ХАМГААЛЪЯ
#ОСОЛ_ГЭМТЛЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЦГЭЭЕ