Skip to Content

Метромикон-Форте №7 эмэгтэйчүүдийн лаа

https://mpharm.mn/web/image/product.template/12725/image_1920?unique=286e7c4
(0 сэтгэгдэл)

42'000.0000 ₮ 42000.0 MNT 42'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагааны алдагдал (порфири), цусны өөрчлөлт (лейкопени), мэдрэлийн системийн эмгэг үед болгоомжлоно. Захын цусны өөрчлөлтийн өгүүлэмжтэй эсвэл өндөр тунгаар удаан хэрэглэх үед захын цусны шинжилгээг (лейкопени үүсэх эрсдэлтэй) байнга хийнэ.

Мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал үүсвэл эмчилгээг зогсооно.

ГАЖ НӨЛӨӨ

Ходоод гэдэсний замд: хэвлийгээр өвдөх, агчил үүсэх, аманд металл амтагдах, ам хатах, суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих Нарушения со стороны Мэдрэлийн системд: толгой өвдөх, хөдөлгөөний эмгэг (атаксия), толгой эргэх, сэтгэцийн хөөрөл үүсэх, захын мэдрэлийн үрэвсэл (удаан хугацаанд хэрэглэхэд), таталт.

Цусны системд: лейкопени.

Шээс бэлгийн систем: метронидазолын хувирал усанд уусдаг пигментийн нөлөөнд  шээс улаан хүрэн өнгөтэй болох

Харшлын урвал: чонон хөрвөс, арьс загатнах, тууралт

Хэсэг газрын урвал: загатнаа, халуун оргих ба энэ нь эмчилгээний эхэнд салст цочирсонтой холбоотой үүсэх ба эмчилгээг зогсоох шаардлагагүй. Харин хүнд хэлбэрээр үүсвэл эмчилгээг зогсооно.

НАЙРЛАГА

1 таглаат лаа :Идэвхтэй бодис:метронидазол – 750 мг, миконазол нитрат – 200 мг;

Туслах бодис: хатуу тос.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Үтрээний халдварын хэсэг газрын эмчилгээнд:

- үтрээний мөөгөнцөр ;

- трихомонадный вульвовагинит;

- үтрээний бактер;

- үтрээний хавсарсан халдвар.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Өдөрт 1 удаа унтахын өмнө оройд 1 ширхэг лагаар нийт 7 хоног хэрэглэнэ.Үтрээний дахилтат халдварын үед өглөө, оройд 1 ширхэг лаа, нийт 14 хоног хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ООО "ФАРМАПРИМ", Молдов улс