Skip to Content

Метронидазол 500мг №10 эмэгтэйчүүдийн лаа

https://mpharm.mn/web/image/product.template/12727/image_1920?unique=023ea14
(0 сэтгэгдэл)

10'000.0000 ₮ 10000.0 MNT 10'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Удаан хугацаанд хэрэглэх бол цусны эсүүдийн хяналт тавих шаардлагатай. Хэрэв өвчтөнд лейкопени үүсвэл анхааралтай үргэлжлүүлэн эмчилгээний боломжит ашиг тусыг харьцуулах нь чухал юм. Метронидазолын эмчилгээг архаг, хурц мэдрэлийн эмгэгтэй хүнд өвчтөнд мэдрэлийн байдал муудаж болохыг санах хэрэгтэй.  

Байнгын болон дэвшилтэт невропатитай өвчтөнүүдэд Метронидазол маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Атакси толгой эргэх, хий юм харах, мэдрэлийн статус муудвал эмчилгээг зогсооно. Метронидазол троепонем хөдөлгөөний чадвартай тул Нельсоны туршилт  хуурамч эерэг гарахад хүргэдэг. Метронидазолын эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхэд тахикарди, бөөлжих,  халуурах шинж үүсэх тул хориглоно. Trichomonas vaginalis үүсгэгдсэн үтрээний үрэвслийн үед дахин халдварлагдахаас сэргийлж метронидазол дотуур уулгах замаар бэлгийн хамтрагчийг хамт эмчилнэ.

ГАЖ НӨЛӨӨ

Ходоод гэдэсний зүгээс: өрц орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, амны салст үрэвсэх, амт өөрчлөгдөх, анорекси, онцгой тохиолдол нойр булчирхайн үрэвсэл үүсэх. Арьс: тууралт, загатнаа, улайт, халуурах, мэдрэлийн судасны хаван, онцгой маш ховор тохиолдолд анафилаксийн шок; ховор тохиолдолд цэврүүт тууралт гарна. Төвийн болон захын мэдрэлийн системийн өөрчлөлт: захын мэдрэлийн эмгэг, толгой өвдөх, таталт, толгой эргэх, маш ховор тохиолдолд – энцефалопати (ухамсар доройтох), цочмогдуу тархины хам шинж (атакси, дизартри, арагш алхах, нистагм, салганах).

Сэтгэцийн өөрчлөлт: төөрөгдөл, хий юм харах зэрэг сэтгэцийн өөрчлөлт үүснэ.Харааны өөрчлөлт: харах чадвар алдагдах, диплопи, миопи үүснэ.

Цус: ховор тохиолдолд – агранулоцитоз, нейтропени, тромбоцитопени. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт: маш ховор тохиолдолд – элэгний үйл ажиллагааны хэвийн үзүүлэлт өөрчлөгдөх, цөс зогсонгшлийн элэгний үрэвсэл. Метронидазолын хувирлын улмаас усанд уусамтгай пигментын улмаас шээс улаан хүрэн өнгөтэй болж болно.

 

НАЙРЛАГА

Идэвхтэй бодис: метронидазол – 500 мг; Туслах бодис: хатуу тос.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Үтрээний мөөгөнцөр, трихомонад, бактерын өвөрмөц бус вагиноз, үтрээний үрэвсэл, түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Үтрээнд хийнэ.Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгчдэд хэрэглэнэ.

Метронидазол лааг метронидазол шахмал хэлбэрээр нэмэлтээр ашиглана.

Үтрээний трихомонад. Өдөрт нэг ширхэг лаа, нийт 10 өдөр хийнэ. Лааг үтрээний гүнд хийнэ. Эмчилгээнд метронидазол шахмалаар хамт ууж хэрэглэх ба 1 шахмал (250 мг) үргэлжлүүлэн 10 өдөр ууна.

Үтрээний тодорхой бус үрэвсэл. Нэг ширхэг лааг үтрээний гүнд хийн нийт 7 хоног хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх дээд хоног 10 өдөр ба ээлж эмчилгээг 3-с багагүй жил үргэлжлүүлнэ.

Лааг хэрэглэх арга.

Лааг үтрээнд хийнэ. Лааны үйлдлийн идэвхийг бууруулахгүйн тулд хадгалалтыг нарийн баримтлах, мөн хувааж хэрэглэж болохгүй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ООО "ФАРМАПРИМ" Молдов улс