Skip to Content

Санексон 125мг №1

https://mpharm.mn/web/image/product.template/12600/image_1920?unique=86a3089
(0 сэтгэгдэл)

18'000.0000 ₮ 18000.0 MNT 18'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Кортикостероидын эмчилгээний үед өвчтөнд мэдрэлийн хүндрэл үүсгэж болох тул өндөр тунгаар дархлаажуулалт хийхгүй.Хэрэв кортикостероидыг далд сүрьеэ болон сүрьеэгийн дахин идэвхжилийн үед хэрэглэвэл өвчин эргэн идэвхжихээс сэргийлж ажиглах шаардлагатай. Нүдний херпестэй өвчтөнд эвэрлэгийн цооролт үүсэх тул хэрэглэхгүй.Энэ эмийн хэрэглээний улмаас зарим халдвар болон шинэ халдварын илрэлийг нууцлаг болгож болно

ГАЖ НӨЛӨӨ

  • Адренокортикоидын дутагдал:Өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр кортикотропины питуитриныг дарангуйлснаар дотоод кортикостероидын ялгарал буурч болно (хоёрдогчоор адренокортикоидын дутагдал үүсэх)
  • Араг ясны булчинд нөлөөлөх: Булчин сулрах, өвдөх, шархны эдгэрэлт удаашрах, остеопорозын  дүнд үүсэх уургийн матрицын атрофи, нугасны дарагдал, хугарал, асептик үхжил, дунд чөмгөний толгойн хугарал, урт ясны патологи хугарал
  • Шингэн, электролитын дутагдал:Натрийн хуримтлагдсанаар хаван, кали буурах, гипокалиемийн алкалоз, цусны даралт ихдэлт, зүрхний цохилт ихсэх
  • Нүдэнд нөлөөлөх: Арын уутанцрын доорх катаракт, нүдний дотоод даралт ихсэх, глауком, эксофталми
  • Дотоод шүүрлийн нөлөө: Сарын тэмдэг алдагдах, Кушингоид хам шинж, хүүхдэд өсөлт саатах, глюкоз тэвчил буурах, гипергликеми, чихрийн шижин даамжрах
  • Ходоод гэдэсний замд: Дотор муухайрах, бөөлжих, анорекси, биеийн жин буурах, хоолны дуршил нэмэгдсэнээр биеийн жин ихсэх, суулгах, өтгөн хатах, хэвлийгээр хямрах, нойр булчирхайн үрэвсэл, ходоод цочрох, улаан хоолойн шархлаа, дахин идэвхжих, цооролт, цус алдалт, ходоодны шархлааны эдгэрэлт удаашрах
  • Мэдрэлийн систем:Толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, хөдөлгөөн нэмэгдэх, мэдрэлийн ишеми, ТЦБ өөрчлөгдөх, таталдаа үүсэх
  • Арьсанд нөлөөлөх:Арьсны атропи, батга, хөлрөх, гирсутизм, нүүр улайх, харшлын дерматит, чонон хөрвөс, судасны хаван
  • Бусад: Глюкокортикоидын эмчилгээг гэнэт зогсоосноор дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах, летарги, толгой өвдөх, халуурах, үеэр өвдөх, булчингийн өвдөлт, биеийн жин, цусны даралт буурна. Кортикостероид эмчилгээний улмаас нэмэлтээр гаж нөлөөнд: нөсөөжилд нэмэгдэх, багасах, арьс арсан доорх эдийн атрофи, буглаа, цусны эргэлтийн дутагдалтай дутагдалтгүй анафилаксийн урвал, зүрх зогсох, гуурсан хоолойн агчил, зүрхний хэм алдалт үүснэ.

НАЙРЛАГА

Метилпреднизолонд х.х метипреднизолон натрийн сукцинат 125 мг

Туншил бүрийн уусгагчид: Бензилын спирт ...........................................18мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Уулгах замаар эмчилгээг хийх боломжгүй үед өөр аргаар эмчилгээний боломжит тунг хэлбэржүүлэн нөхцөл байдалд тохируулан эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Булчинд, судсанд 10-40мг (суурь) тунгаар, шаардлагатай бол давтан хийнэ. Өндөр тунгаар (“цохилт” эмчилгээ): биеийн жинд тооцон наад зах нь 30 минутад судсанд 30мг (суурь) тунгаар хийнэ. Тунг 4-6 цаг тутамд давтан хийнэ.
  • Хурц даамжирсан, олон үхжилд: булчинд судсанд нэг долоо хоногийн турш 160мг (суурь) тунгаар, цааш өдөрт 64 мг тунгаар нэг сарын турш хийнэ.
  • Нугасны цочмог гэмтлийн эмчилгээнд: судсанд биеийн жинд тооцон наад зах нь 15 минутад судсанд 30мг (суурь) тунгаар хийн цааш 23 цагт 45 минутаар биеийн жинд 5,4 мг/кг цагт тооцон  хийнэ.
  • ДОХ-н улмаас Pneumocystic carinii нэмэлт эмчилгээнд: судсанд өдөрт нэг удаа 30мг (суурь) тунгаар таван өдөр, 6-10 өдөр 30 мг, 11-21 өдөр 15 мг тунгаар  өдөрт нэг удаа хийнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

 САНБЭ ФАРМА, Индонези