АНХААРУУЛГА
Уг эмийг зөвхөн булчинд тарих зориулалттай.Тэмдэглэл: ишемийн приапизмын үед эмийн хэрэглээг зогсоох нь зүйтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Эмэгтэйд: Давтамж тодорхойгүй: сарын тэмдэгийн эмгэг, сарын тэмдэггүйжих, гонадотропин ялгаралтыг саатуулах, вирилизаци.
Эрэгтэйд: Давтамж тодорхойгүй: гинекомасти, припиазм, их тунгаар хэрэглэх үед олигосперми.
Мөн эрхтэн тогтолцоо талаас бусад гаж нөлөө илэрч болно.
НАЙРЛАГА
30 мг тестостерон пропионат (Testosteroni propionas),60 мг тестостерон фенилпропионат (Testosteroni phenylpropionas),60 мг тестостерон изопропионат (Testosteroni propionas),100 мг тестостерон деканоат (Testosteroni decanoas),
Бусад: бензилын спирт, тарилгын зориулалттай самрын тос
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ Эрэгтэйд:
- эмнэлзүйн шинж тэмдэг, биохимийн шинжилгээгээр тестостероны дутагдал батлагдсан тохиолдолд эрэгтэй хүний гипогонадизмын үед тестостероны орлуулах эмчилгээнд;
- бие гүйцэл удааширсан;
- кастрацын дараах хам шинж;
- тестостероны дутагдлаас үүдэлтэй бэлгийн сулрал;
- сперматогенезын эмгэгүүд.
Эмэгтэйд: Энэ эмийг хэт эстрогенизмтэй холбоотой өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүдэд онцгойлон хэрэглэж болно.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Энэ эмийн бүтээгдэхүүн нь булчинд тарих хэлбэрээр хийхэд зориулагдсан.
Тун: Ердийн тун нь Oмнадрен 250 эмийн 1 туншилыг 4 долоо хоног тутамд хийнэ.Тунг заалт, өвчтөний эмчилгээнд үзүүлэх хариу үр дүнгээс хамааран дангаар нь сонгоно. Эрэгтэй гипогонадизмын эхний шат (анорхизм, Клайнфертер синдром, кастрация синдром, төмсөгний атрофи) Бэлэг эрхтний үйл ажиллагааны эмгэгийн зэргээс хамаарч (эмнэлзүйн үнэлгээ, лабораторийн шинжилгээний үр дүнгийн дагуу) эмийг 7-14-21 хоног тутамд тарина.
Бусад заалт: Эрэгтэйд үргүйдлийн зарим тохиолдолд (азоосперми, олигосперми) Омнадрен 250-ийн хоёр тарилгыг хоёр долоо хоног тутамд хийдэг. Oмнадрен 250 нь гермафродитизмын янз бүрийн хэлбэрийн хүйс солигдсон онцгой тохиолдолд хэрэглэнэ.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС