Skip to Content

Тенсиноп 10мг №30

https://mpharm.mn/web/image/product.template/12915/image_1920?unique=d825411
(0 сэтгэгдэл)

15'300.0000 ₮ 15300.0 MNT 15'300.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Бөөрний нэг талын болон хоёр талын артерийн нарийсалтай өвчтөнд лизиноприлын хэрэглээний дараа цусанд мочевин, сийвэнд креатинины хэмжээ ихэснэ. Энэхүү ихсэлт нь эмийн хэрэглээг зогсоох болон шээс хөөх эм хэрэглэхэд ихэвчлэн арилна.
  • Бусад даралт бууруулах эмчилгээний адил эмчилгээний өмнө даралт ихдэлт, зүрхний дутагдалтай өвчтөнд бөөрний үйл ажиллагааг хянана.
  • Гиперкалиеми үүсэх эрсдэлт хүчин зүйлд бөөрний дутагдал, чихрийн шижин, лизиноприл, АХФ хориглох эмүүдийн хэрэглээ, кали баригч шээс хөөх эмүүд, кали агуулсан нэмэлт бүтээгдэхүүн, кали агуулсан давсны хэрэглээ багтах тул болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
  • Том хэмжээний мэс засал болон мэдээгүйжүүлэг, даралт бууруулах эмүүд Лизиноприл хамт хэрэглэхэд ангиотензин II үүсэлт, хоёрдогчоор ренины хувилбар саатуулагдана. Хэрэв даралт буурвал эзлэхүүнийг нэмэгдүүлэх механизмаар засаж болохыг анхаарна.
  • Шээс хөөх эмийн нөлөөнд шингэн алдах, бөөлжих, суулгах, давсны бага хэрэглээ зэрэг нь даралт хэт буурах нөхцөл болно. ТЕНСИНОП® -н даралт бууруулах нөлөөг эмчилгээний үед шээс хөөх эмийг бага тунгаар хэрэглэх буюу зогсоох, давсны хэрэглээг ихэсгэснээр бууруулдаг. Хэрэв шаардлагатай бол ТЕНСИНОП® өдөрт 5 мг тунгаар шээс хөөх эмтэй хамт үргэлжлүүлэн хэрэглэж болно.
  • Лизиноприл хэрэглэж буй өвчтөнд шээс хөөх эмийг нэмснээр даралт бууруулах нөлөө ихсэх нь ажиглагдсан.
  • Судалгааны дүнд индометацин нь Лизиноприлын даралт ихдэлтийн эсрэг нөлөөг бууруулсан.

ГАЖ НӨЛӨӨ

ТЕНСИНОП® ерөнхий зохимж сайтай бэлдмэл. Хөнгөн, түр зуур гаж нөлөө илэрч болно: толгой эргэх, толгой өвдөх, ядрах, суулгах, амьсгалын дээд замын шинж тэмдгүүд ханиалгах. Даралт багатай өвчтөн лизиноприл хэрэглэсний улмаас даралт хэт уналт илэрнэ. Лизиноприл хэрэглэж буй өвчтөнд судасны хаван үүссэн талаар тэмдэглэгдсэн. Хэрэв нүүр, уруул, хэл, залгиур хоолой, төвөнхөд судасны хаван маш ихээр үүсвэл ТЕНСИНОП® хэрэглээг зогсоон зохих эмчилгээг яаралтай хийнэ.

НАЙРЛАГА
Шахмал бүрд лизиноприл 10 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Эмийг хөнгөн, хүнд шатны даралт ихдэлтийн эмчилгээнд хэрэглэнэ. Дангаар болон бусад даралт бууруулах бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэх ба ТЕНСИНОП® эмийг зүрхний дутагдлын эмчилгээнд шаардлагатай бол шээс хөөх эм,  болон хуруувчин цэцгийн бэлдмэлтэй хамт хэрэглэнэ.  

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Насанд хүрэгчдэд:

Анхдагч даралт ихдэлтэд шээс хөөх эм хэрэглээгүй үед:

  • Ердийн тун өдөрт нэг удаа 10мг. Ихэвчлэн өдөрт 20-40мг тунгаар хэрэглэнэ. Тунг цусны даралтын зэргээс хамааран тогтооно.
  • Хэрэв цусны даралт ТЕНСИНОП®-д дангаар хянагдахгүй бол гидрохлортиазид 12,5 мг тунгаар нэмж болно. Шээс хөөх эм нэмсний дараа ТЕНСИНОП® -н тунг багасгах нь зүйтэй.  

 Анхдагч даралт ихдэлтэд шээс хөөх эмтэй хамт:

  • Шээс хөөх эмчилгээд өвчтөнд шинж тэмдгийн даралт ихдэлтийн үед ТЕНСИНОП® эмчилгээг эхлүүлж болно. шээс хөөх эмийн хэрэглээг ТЕНСИНОП® эмчилгээ эхлүүлэхээс 2-3 хоногийн өмнө зогсооно. Шээс хөөх эмийн хэрэглээг зогсоох боломжгүй бол ТЕНСИНОП ® бэлдмэлийг 5 мг тунгаар эхлэн хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

САНБЭ ФAРMA, Индонези