Skip to Content

Колмифен 10мг №60

https://mpharm.mn/web/image/product.template/13106/image_1920?unique=3d725bf
(0 сэтгэгдэл)

22'500.0000 ₮ 22500.0 MNT 22'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Хэрэв Танд дараах байдал илэрдэг эсвэл илэрч байсан бол баклофеныг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд:

- Архинд донтсон, байнга хэтрүүлэн уудаг эсвэл архи ихээр ууж байсан түүхтэй бол эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг / мансууруулах бодисын хамааралтай бол. Учир нь баклофен эм хэрэглэж байсан зарим хүмүүст өөртөө хор хүргэх, амиа хорлох бодол төрж амиа хорлохыг завдсан тохиолдол байдаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь сэтгэлийн хямралтай эсвэл архи, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байсан. Хэрэв танд өөрийгөө хорлох эсвэл алах бодол төрж байгаа бол шууд эмчид хандаарай.

ГАЖ НӨЛӨӨ

Хэрэв Танд гаж нөлөө ажиглагдвал эмч эсвэл эм зүйчдээ мэдээлж байгаарай.  Эсвэл шууд мэдээлж болно.

НАЙРЛАГА

Шахмалд: 10 мг баклофен агуулагддаг. Бусад найрлага нь: Жижиг талстат целлюлоз, повидон, лактозын моногидрат, эрдэнэ шишийн цардуул, урьдчилан желатинжуулсан цардуул, магнийн стеарат, тальк, цахиурын коллоидон давхар исэл.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Баклофен бол булчин сулруулагч бодис юм. Колмифен шахмалыг тархины саажилт, нугасны тархмал хатуурал гэж нэрлэгддэг тархи нугасны хүнд эмгэг, тархины судасны эргэлтийн хямрал, нугасны өвчин болон бусад мэдрэлийн системийн төрөл бүрийн өвчний үед тохиолддог булчингийн хэт чангаралыг (спазм) сулруулахад ашигладаг.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Энэ эмийг үргэлж эмчийнхээ заасны дагуу хэрэглэж байгаарай. Хэрэв Танд ямар нэг эргэлзэх зүйл байвал эмчээсээ  эсвэл эм зүйчээсээ лавлаж асуу.

Колмифен шахмалыг өдөрт хэдэн удаа, хэзээ, хэдий хугацаагаар хэрэглэхийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Түүний зааврыг үргэлж анхааралтай дагаж мөрдөөрэй. Хэрэглэвэл зохих тун нь эмийн жор дээр бичигдсэн байх болно. Жор дээр бичсэнийг болон эмийн шошгыг сайтар шалгана уу. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Ремедика ХХК, Кипр