Skip to Content

Ампициллин 1гр №1

https://mpharm.mn/web/image/product.template/13337/image_1920?unique=8f7811c
(0 сэтгэгдэл)

1'000.0000 ₮ 1000.0 MNT 1'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Ампициллиныг эмчилгээнд хэрэглэж эхлэхээс өмнө бета-лактам антибиотикт хэт мэдрэгшлийн талаар сайтар судлах хэрэгтэй.

Бета-лактамын антибиотик хэрэглэсэн эмчлүүлэгчдэд хүнд, заримдаа үхэлд хүргэхүйц хэт мэдрэгшлийн урвал (анафилакс) бүртгэгдсэн. Эмийг тарьж хэрэглэсний дараа анафилаксийн урвал илүү олон тохиолддог боловч пенициллин ууж хэрэглэсэн эмчлүүлэгчдэд ч тохиолддог. Энэхүү урвал нь бета-лактамын антибиотикт хэт мэдрэгшилтэй хүмүүст илүү их тохиолддог.

Халдварт мононуклеоз эсвэл лимфоид эдийн гаралтай цочмог буюу архаг лейкемийн сэжигтэй тохиолдолд ампициллин хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ампициллин хэрэглэсний дараа арьсны тууралт гарах нь эдгээр эмгэгтэй холбоотой байдаг.

Удаан хугацаагаар хэрэглэхэд зарим тохиолдолд мэдрэг бус бактер хэт идэвхжихэд хүргэдэг.

Бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд тунг тохируулах шаардлагатай (4.2 хэсгийг үзнэ үү).

Энэ эм нь нэг флаконд 67.4 мг натри агуулдаг бөгөөд энэ нь ДЭМБ-аас насанд хүрэгсдийн өдөрт хэрэглэх дээд хэмжээ 2 г натрийн 3.4% -тай тэнцэх юм.

ГАЖ НӨЛӨӨ

Хэт мэдрэгшлийн урвал: Хэрэв хэт мэдрэгшлийн урвал илэрвэл эмчилгээг зогсооно.

Арьсны тууралт, загатнах, чонон хөрвөс үе үе тохиолддог. Халдварт мононуклеоз, лимфоид эдийн гаралтай цочмог буюу архаг лейкеми өвчтэй эмчлүүлэгчдэд тохиолдол өндөр байна. Цусархаг тууралт мөн бүртгэгдсэн. Ховор тохиолдолд арьсны улайралт тууралт, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисийн хорт үхжил зэрэг арьсны урвалууд бүртгэгдсэн.

Бусад антибиотикуудын адил анафилаксийн тохиолдол ховор тохиолдолд илэрдэг.

Бөөрний эмгэг: завсрын эдийн нефрит ховор тохиолддог.

Ходоод гэдэсний замын урвал: дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг. Хуурамч мембрант колит ба цусархаг колит ховор тохиолддог.

Элэгний эмгэг: Бусад бета-лактамын антибиотикуудын адил элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт ховор тохиолддог. Мөн трансаминазын түвшин дунд зэрэг болон түр зуур ихэсдэг.

Гематологийн нөлөө: түр зуурын лейкопени, тромбоцитопени, цус задралын анеми зэрэг гематологийн гаж нөлөө ховор тохиолдолд илэрдэг. Цус гоожих хугацаа болон протромбины хугацаа ховор тохиолдолд уртасдаг.

НАЙРЛАГА
Ампициллин натри 1г 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Ампициллин нь ампициллинд мэдрэг бактерийн олон төрлийн халдварыг эмчлэхэд зориулсан өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин юм. Эмчилгээний үндсэн заалтууд нь чих, хамар, хоолойн халдвар, бронхит, уушгины хатгалгаа, шээсний замын халдвар, заг хүйтэн, эмэгтэйчүүдийн халдвар, септицеми, перитонит, эндокардит, менингит, гэдэсний халууралт үрэвсэл, ходоод гэдэсний замын халдварт өвчнүүдэд хэрэглэнэ.

Ампициллиныг мэс заслын дараах хэвлийн хөндийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлийн гялтангийн арын зайд хэрэглэх боломжтой.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Булчинд, судсанд, хэвлийн хөндийд, цээжний плеврийн хөндий, үений хөндий, хэвлийн гялтангийн арын зайд хэрэглэнэ.

Насанд хүрэгчдийн тун (өндөр настан):Септициеми, эндокардит, остеомиелит: 500 мг-аар өдөрт 4-6 удаа булчинд эсвэл судсанд 1-ээс 6 долоо хоног хүртэл тарьж хэрэглэнэ. Перитонит, хэвлийн хөндийн сепсис: 500 мг өдөрт 4 удаа булчинд эсвэл судсанд тарьж хэрэглэнэ. Менингит: Насанд хүрэгчдэд: 2 г-р 6 цаг тутамд судсанд тарина. Хүүхдэд хэрэглэх тун: өдөрт 150 мг/кг тунг судсанд хувааж тарина.

Хүүхдийн хэрэглээ: 10-аас доош насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгийн хагас тунгаар хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Шаньси Жунбаошуннан Фармасьютикал ХХК, Хятад