АНХААРУУЛГА
Флуметазон пивалат бусад кортикостероидууд, клиохинол эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байда. Дараах нөхцөлд энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхгүй:
- арьсны вирус (салхин цэцэг, энгийн херпес), мөөгөнцөр, бактерийн халдварууд,
- арьсны неоплазм,
- улаан батга
- ягаан батга
- ам орчмын дерматит
- анус орчимын загатнаа
- живхний шалтгаант дерматит
- үрэвсэлт, шархлаат судасны варикоз
- арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа түлэгдэл
- 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Гаж нөлөөг MedDRA систем, эрхтний ангилал, тохиолдох давтамжийн дагуу доор жагсаав: маш элбэг (≥1/10); элбэг (≥1/100 - <1/10); цөөн (≥1/1,000 - <1/100); ховор (≥1/10,000 - <1/1000); маш ховор (<1/10,000); тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй).
НАЙРЛАГА
1 г тосон түрхлэгт:
Идэвхтэй нэгдэл: флуметазон пивалат (Flumetasoni pivalas) 0.2мг, хлиохинол (Clioquinolum) 30мг.
Бусад: цагаан лаа, цагаан вазелин.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Арьс хуурайших үрэвсэл, ялангуяа харшлын гаралтай, кортикостероидын эмчилгээ үр дүнтэй, бактерийн халдвараар хүндэрсэн, хэт их гиперкератоз, байнгын загатнаанд хэрэглэнэ.
Лоринден Ц тосон түрхлэгийг дараах зүйлд хэрэглэнэ:
- себорей дерматит
- атопик дерматит
- цэврүүт чонон хөрвөс
- хавьтал харшлын экзем
- олон хэлбэрт улайлт
- лупус эритематоз
- урт хугацааны хайрст үлд
- хавтгай хаг
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Тун: Өдөрт нэг, хоёроос илүү удаа хэрэглэхгүй. Эмийн бэлдмэлийг 2 долоо хоногоос удаан хэрэглэхгүй.
Нүүрний арьсанд 7-с их хоногоор хэрэглэхгүй. Нэг долоо хоногт 15 г (1 туб) -с ихээр хэрэглэхгүй.
Хүүхэд, өсвөр насныханд: 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. 2-оос дээш насны хүүхдэд өдөрт нэг удаа арьсны жижиг хэсэгт маш болгоомжтой түрхэх ба нүүрэнд түрхэж болохгүй.
Хэрэглэх арга: Арьсны гадаргууд хэрэглэнэ.
Арьсны нөлөөлөлд өртсөн хэсэгт тосыг нимгэн давхарга үүсгэн түрхэнэ. Нөлөөлөлд өртсөн арьсны хэт их лихеноз эсвэл кератозын үед 24 цаг тутамд нэг удаа битүү боолт хийн солих шаардлагатай.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС