Витамин Д3 2000 ОУН №60 шах
Өдөр тутмын тунг хэтрүүлж болохгүй. Энэ бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэмтгий нь нотлогдсон тохиолдолд хэрэглэж болохгүй. Энэ бэлдмэл нь насанд хүрэгчдэд зориулсан хүнсний нэмэлт тэжээл. Энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчлүүлэгчийн цусан дахь 25- (OH) D-ийг хэмжүүлж, шинжилгээний дүнг үнэлсэн эмч энэ эмийг хэрэглэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л хэрэглэхийг зөвлөж байна. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд зөвхөн эмчтэй зөвлөлдсөний дараа хэрэглэхийг зөвшөөрнө.
Өдөр бүр 1 шахмалыг хооллосны дараа ууна.
Фармаци Лаб ХХК, Польш.
Д3 витамин (холекальциферол) 50мкг, туслах бодис: микрокристалл целлюлоз, төмсний цардуул, өөхний хүчил магнийн давс-магнийн стеарат, цахиурын давхар исэл
Витамин Д нь хүний биеийн дараах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:
- кальци ба фосфорыг биед хэвийн байдлаар шингээж, ашиглах
- цусан дахь кальцийг хэвийн түвшинд байлгах
- яс ба шүдний хэвийн байдлыг хадгалах
- булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах
- дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд дэм үзүүлэх
Үүнээс гадна Д витамин нь эсийн хуваагдлын үйл явцад оролцдог.