Skip to Content

Ультра цикло-пайн №45

https://mpharm.mn/web/image/product.template/17885/image_1920?unique=0259b77
(0 сэтгэгдэл)

22'500.0000 ₮ 22500.0 MNT 22'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Өдөр тутмын тунг хэтрүүлж болохгүй. Хүнсний нэмэлт тэжээл нь тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг орлохгүй бөгөөд олон төрлийн хоолны дэглэмийг орлуулагч болгон ашиглах боломжгүй.

Энэ бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд орсон аль нэг бодист хэт мэдрэмтгий байгаа тохиолдолд хэрэглэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй. Насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт юм.


НАЙРЛАГА

УЛЬТРА ЦИКЛО–ПЕИН бэлдмэлд (Chamomile буюу нугараа алтан товч цэцэг, гоньдны үр, Анжелика Синенсис ургамлын үндэс, Chasteberry буюу Витекс модны жимс, Black Haw bark (Viburnum Prunifolium) буюу хар Дохой ба  Крамп (Viburnum Opulus) модны холтос) зэрэг ургамлын хуурайшуулсан ханд болон витамин В6, магни агуулагддаг. 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Витамин В6 ба магни нь бодисын солилцоонд энерги үйлдвэрлэлийг хэвийн болгох, мэдрэлийн тогтолцооны, түүний дотор сэтгэцийн хэвийн үйл ажиллагааг хангах, ядарч сульдахыг багасгахад хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна В6 витамин нь цистеины нийлэгжилтийг хэвийн байлгаж, гомоцистеины солилцоог, уургийн, гликогенийн солилцоог хэвийн явуулах, цусны улаан эсийг хэвийн түвшинд байлгах, мөн дархлааны тогтолцооны болон даавруудын үйл ажиллагааг зохицуулахад хувь нэмэр оруулдаг. Харин магни нь ус- эрдсийн тэнцвэрт байдал, булчингийн хэвийн үйл ажиллагаа, уургийн нийлэгжилт, яс, шүдний хэвийн байдлыг хангахад чухал үүрэгтэй. Магни нь мөн эсийн хуваагдлын үйл явцад оролцдог.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Сарын тэмдгийн мөчлөг эхлэхийн өмнө болон сарын тэмдгийн үеэр ууж хэрэглэхийг зөвлөж байна. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Pharmacy Lab LLC, 262 Wał Miedzeszyński Street, 04-792 Warsaw, Poland. Manufactured in the European Union