1. Ерөнхий зүйл
- 1.1. https://mpharm.mn/ цахим худалдааны вэбсайт нь (цаашид Mpharm.mn гэх) Монголфарм ХХК-ийн (цаашид компани гэх) цахим захиалга хүргэлтийн албан ёсны цахим хуудас болно.
- 1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь компанийн “Цахим худалдааны системийн ажиллах журам МББ_МФ_ДХА_Ж_18-2025”-ын хавсралт бөгөөд цахим захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- 1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд компани болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
- 1.4. Хэрэглэгч нь Mpharm.mn цахим худалдааны сайтад нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
- 1.5. Mpharm.mn вэбсайтын барааны тэмдэг нь компанийн өмч бөгөөд нэр, лого, бүтэц, загвар, контент зэргийг зөвшөөрөлгүй хуулбарлах, дуурайх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
- 1.6. Вэбсайтаас татан авсан, хуулбарлан ашигласан тохиолдлыг Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар зохицуулна.
- 1.7. Цахим худалдааны вэбсайтын хөгжүүлэлт, нийтлэл, аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
2. Хэрэглэгчийн бүртгэл
- 2.1. Хэрэглэгч нь цахим шуудан болон нууц үгээ зохион бүртгүүлснээр хэрэглэгч болох ба энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
- 2.2. Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Үүнтэй холбоотой учирсан хохирлыг компани хариуцахгүй.
- 2.3. Мэдээллийн үнэн зөвийг хэрэглэгч бүрэн хариуцах ба нууцлалыг Компанийн “Нууцлалын бодлого”-ор зохицуулна.
- 2.4. Хэрэглэгчид хувийн данс үүсэх бөгөөд хувийн мэдээлэл болон захиалгын түүх хадгалагдана.
- 2.5. Хэрэглэгч гишүүнчлэлтэй болж хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой.
- 2.6. Ёс зүйгүй сэтгэгдэл, бичвэр, зураг оруулсан тохиолдолд мэдээллийг устгах болон бүртгэлийг хаах эрхтэй.
3. Захиалга
- 3.1. Бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг мэдээлэл нь автоматаар бодит цагийн (real-time) горимоор шинэчлэгдэнэ.
- 3.6. Жортой эмийн цахим захиалга болон хүргэлт хийгдэхгүй.
- 3.8. Эм нь тусгай нөхцөлтэй онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчийн гар дээр очсон цагаас эхлэн буцаах, солих боломжгүй.
4. Хүргэлт
- 4.1. Төлбөр бүрэн төлөгдөсний дараа хүргэлт хийгдэж эхэлнэ.
- 4.6. 50,000₮-өөс дээш худалдан авалтад хүргэлтийн бүсчлэлд үнэгүй хүргэнэ. 50,000₮-өөс доош болон хүргэлтийн бус бүсэд нэмэлт тариф тооцогдоно.
5. Төлбөр
- 5.1. Бүтээгдэхүүний үнэ дээр хүргэлтийн тариф нэмэгдэж нийт төлбөр тодорхой болно.
- 5.3. Дансаар шилжүүлэхдээ хувь хүний данс руу хийхгүй. Зөвхөн "Монголфарм ХХК"-ийн дансанд, гүйлгээний утга дээр утасны дугаараа бичиж шилжүүлнэ.
6. Буцаалт
Хэрэглэгч эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа хайрцаг, сав баглаа, баталгаат хугацаа, тоо хэмжээ, тун, үнийг газар дээр нь шалгах үүрэгтэй.
- Эм нь хадгалах тусгай нөхцөлтэй тул гар дээр очсоноос хойш буцаахгүй.
- Бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цаг өнгөрсөн бол буцаах боломжгүй.
7 & 8. Хариуцлага ба Гомдол барагдуулах
Холбоо барих: Имэйл - pharmacy@mongolpharm.mn, Утас - 7700-2142