Skip to Content

Лизак №10 шоколад шах

https://mpharm.mn/web/image/product.template/12425/image_1920?unique=d00c151
(0 сэтгэгдэл)

5'800.0000 ₮ 5800.0 MNT 5'800.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ГАЖ НӨЛӨӨ

Дараах сөрөг нөлөө илэрч болзошгүй:

Ходоод гэдэсний замын талаас: Дотор муухайрах, ам цангах, хоолой залгиурын хэвийн бичил биетэн устах (удаан хугацааны эмчилгээнд).

Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлт: харшлын урвал, чонон хөрвөс, тууралт, загатнах

хэсэг газарт хоолой, амны хөндийн салст бүрхүүл хатуу оргих. Ховор тохиолдолд шархлаа, үхжил үүсч болно. Ямар нэгэн сөрөг урвал илэрсэн тохиолдолд та эмийн хэрэглээг зогсоож, цаашдын эмчилгээний талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

 

НАЙРЛАГА

1 шахмалд хуурай бодист тооцсоноор лизоцим гидрохлорид 10 мг, 100%-н хуурай бодист тооцсоноор деквалин хлорид 0.25 мг агуулагдана.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Уг бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн амны хөндий болон хоолойн үрэвсэлтэй (улаймал, шархлаат, фиброзны буйлны үрэвсэл, шүлхий амны хөндийн үрэвсэл, ам болон хоолойн мөөгөнцөр, залгиур хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл) тохиолдолд хэсэг газрын антисептик үйлдэл үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Ам залгиурын мэс заслын дараах болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Насанд хүрэгсэд болон 12 дээш насны хүүхдэд зөвлөх тун: 1 уусдаг шахмалыг 2 – 3 цаг тутамд (өдөрт 10 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ. Үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ.

Хүүхэд болон 4 – 12 настай хүүхдэд зөвлөх тун: 1 уусдаг шахмалыг 3 цагийн зайтай (өдөрт 5 шахмалаас хэтрүүлж болохгүй) хэрэглэнэ. Үрэвслийн шинж тэмдэг багассан бол 1 шахмалаар 4 цагийн зайтай хэрэглэнэ.Шахмал удаан уусдаг тул зажлалгүй хүлхэж хэрэглэнэ.Эмийн бэлдмэл хэрэглэсний дараах 30 минутад юм идэж, ууж болохгүй.Өвчний шинж тэмдэг арилах хүртэл эмчилгээг 1 – 2 өдрийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ.Ерөнхийдөө өвчний шинж тэмдгийг арилах хүртэл Лизакыг хэрэглэх хэрэгтэй. Хэрэв өвчний шинж тэмдэг 5 – 7 хоногийн эмчилгээнд арилахгүй бол эмчлэгч эмчдээ хандаж эмчилгээний тактикаа өөрчлөх хэрэгтэй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

АО <<ФАРМАК>>, Украин