Skip to Content

Эпексол 15мг/5мл 120мл

https://mpharm.mn/web/image/product.template/12514/image_1920?unique=16f2ac7
(0 сэтгэгдэл)

6'400.0000 ₮ 6400.0 MNT 6'400.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Амброксолыг жирэмсэн үед (ялангуяа эхний 3 сард) болон хөхүүл үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх нь нэмэлт судалгаа шаарддаг. Амброксолыг эмчийн зөвлөгөөгүйгээр удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Зарим тохиолдолд бөөрний дутагдалын үед амброксол метаболит нь элгэнд хуримтлагддаг.
  • Амброксолын хэрэглээнд олон хэлбэрт улайлт, Стивенс-Жонсоны хам шинж (SJS) / эпидермийн хорт үхжил (TEN), цочмог ерөнхий эксантематозын идээт үрэвсэл (AGEP) зэрэг арьсны хүнд урвал үүсэлтийн талаар мэдээлсэн. Арьсны даамжирсан тууралтын (заримдаа цэврүүтэх, салст бүрхэвчийн гэмтэлтэй холбоотой) шинж тэмдэг илэрвэл амброксолын эмчилгээг даруй зогсоож, эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

ГАЖ НӨЛӨӨ

  • Амброксолыг хэрэглэсний дараа үл тэвчих урвал бүртгэгдсэн боловч ховор тохиолддог.
  • Зарим өвчтөнд ходоод гэдэсний замд бага зэргийн гаж нөлөө илэрсэн.
  • Харшлын урвал нь ховор тохиолдож болох ба зарим харшилтай өвчтөнүүд бусад эмэнд харшилтай байдаг.
  • Урвалууд үүсэх: арьс нүүр хавагнах, амьсгал давчдах, халуурах.
  • Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна.
  • Дархлалын системийн эмгэг:

Ховор: хэт мэдрэгшлийн урвал

Тодорхойгүй: анафилаксийн шок, ангиоэдема, загатнаат анафилакси төст урвал үүсэх.

  • Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд

Ховор: тууралт, чонон хөрвөс

Тодорхойгүй: арьсны ноцтой гаж нөлөө (олон хэлбэрт улайлт, Стевенс-Жонсоны хам шинж / эпидермийн хорт үхжил, цочмог ерөнхий эксантематоз идээт үрэвсэл).

НАЙРЛАГА
Амброксол Гидрохлорид 15 мг/5мл 120мл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Амброксол нь амьсгалын замын цочмог ба архаг эмгэг, ялангуяа архаг бронхит, багтраат бронхит өвчний үед секретолитик үйлдэл үзүүлдэг.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

6-12 нас: 5 мл тунгаар өдөрт 2-3 удаа. 2-6 нас: 2.5 мл тунгаар өдөрт 3 удаа. 2 хүртэлх нас: 2.5 мл тунгаар өдөрт 2 удаа ууна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

PT. SANBE FARMA, Indonesia