АНХААРУУЛГА
Тунг хэтрүүлсэн нөхцөлд гаж нөлөөний илрэл хүчжиж болно.
Шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Дархлалын системд: Харшлын урвал, тууралт, чонон хөрвөс, харшлын ринит, нүүр хавагнах.
Мэдрэлийн системд: Толгой эргэх.
Хоол боловсруулах замд: Дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх.
Арьс, арьсан доор эдэд гарах өөрчлөлт: Хэт ягаан туяанд хэт мэдрэг байдал (гэрэлд мэдрэгших).
Шээс дамжуулах замд: Бөөрний колик.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 9 ургамалын 188 мг хуурай ханд агуулагдана: сонгины хальс (Аllium cepa), хусны навч (Betula alba), буйдан өвсний мөлхөгч үндэслэг иш (Agropyron repens), буржгар яншуй үндэс (Petroselium sativum), фенугрик өвчний үр (Trigonella foenum graecum), алтан саваа өвс (Solidago virgaurea), гэзэг өвсний иш (Equisetum arvense), уулын шувуун өвс (Polygonum aviculare), эмийн холтос (Levisticum officinale);
Туслах бодис: лактоз моногидрат, магнийн стеарат, бичил талст целлюлоз, усгүйжүүлсэн цахиурын давхар ислийн коллоид;
бүрхүүл: Opadry 200 Ногоон 200F210013 (поливинилын спирт, тальк, макрогол, титаны диоксид (Е 171), хинолины шар (E 104), индигокармин (E 132), С төрлийн метакрилийн хүчлийн сополимер, натрийн гидрокарбонат, нар жаргах шар FCF (E 110)).
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- хурц, архаг цистит;
- хурц, архаг пиелонефрит;
- архаг уретрит;
- архаг простатит.
Шээсний замын чулуу хайлуулах эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, түүний дотор шээсний чулууг мэс заслын аргаар зайлуулсны дараа хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Насанд хүрэгсдэд зориулагдсан.
Өдөрт 1 ширхгээр 3-4 удаа хоолны дараа ууна.
Курс эмчилгээ 2-6 долоо хоног байна.
Курс эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Шаардлагатай бол курс эмчилгээг давтаж болно.
Хүүхдэд
Хүүхдэд (18-аас доош насны) эмийг хэрэглэсэн туршлага байхгүй тул энэ насны өвчтөнүүдэд үүнийг зөвлөхгүй.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
АО «Фармак»,
Украина