Skip to Content

Эстринорм №15 эмэгтэйчүүдийн лаа

https://mpharm.mn/web/image/product.template/12560/image_1920?unique=0259b77
(0 сэтгэгдэл)

57'750.0000 ₮ 57750.0 MNT 57'750.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ГАЖ НӨЛӨӨ

Зарим хэвлэлд тэмдэглэгдсэнээр бэлдмэл нь харьцангуй гаж нөлөө багатай гэж дурдсан байдаг.

Илэрч буй гаж урвалууд харьцангуй өндөр тунгаас болон эм хэрэглэх үед илэрнэ. Эстроген агуулсан даавар орлуулах эмчилгээ ялангуяа эстроген-прогестаген агуулсан бэлдмэлүүд нь дараах гаж нөлөөг үүсгэнэ:

    • Дотор муухайрах, бөөлжих, үтрээнээс цус гарах, умайн хүзүүнээс салс ялгарах, толгой өвдөх
    • Хортой хоргүй эстроген хамааралт неоплази, ялангуяа эндометрийн неоплази үүснэ.
    • Зүрхний булчингийн инфаркт, цус харвалт
    • Цөс чулуужих
    • Арьс, арьсан доорх эдийн өөрлчлөлт: хлоазма, олон хэлбэрт улайлт, зангилаат улайлт, цус алдалтын пурпур
    • 65-с дээш насных тэнэгрэл үүсэх

Дээрх эрсдэлт хүчин зүйл нь өвчтөний насжилт, эм хэрэглээний хугацаанаас хамаарна.

НАЙРЛАГА

Идэвхтэй нэгдэл: эстриол -0,5 мг Туслах нэгдэл: хатуу тос

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Шээс бэлгийн замын салст бүрхүүлийн атрофийн даавар орлуулах  эмчилгээнд
  • Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд үтрээгээр хийгдсэн мэс ажилбарын өмнө болон дараа
  • Цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд хэвийн бус эсүүдийг илрүүлэх, хучуур эдийн хатангарши

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Унтахын өмнө үтрээнд хийнэ.Шээс бэлгийн замын салст бүрхүүлийн хатангаршилд: эхний 2-3 долоо хоногт 1 (0,5 мг) лаа хийн, цааш тунг багасган шинж тэмдгээс хамааран долоо хоногт  1 (0,5 мг) лаагаар 2 удаа хийнэ.  

Цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйд мэс заслын өмнө дараа:Хоёр долоо хоногт 1 (0,5 мг) лаагаар мэс заслын өмнөөс эхлэн дараа үргэлжлүүлнэ.

Оношилогоонд: Түрхцээс долоо хоногийн  өмнө өдөрт 1 ширхэг лаа хэрэглэнэ.  Хэрэв тохиолдлоор эмийн тунгаа мартсан бол дараагийн тунг нэн даруй хэрэглэнэ. Гэхдээ өдөрт хэрэглэх тунгаа л аван цааш ердийн дэглэмд шилжинэ. Нэг өдөр тунг давхарлан хэрэглэхгүй.

Эмэгтэй даавар орлуулах эмчилгээ хийлгээгүй эсвэл эмэгтэйд даавар орлуулах хосолсон эм ууж буй бол Эстринормыг дурын өдрөө эхлүүлж болно. Даавар орлуулах эмчилгээг мөчлөгөөр хэрэглэсэн бол мөчлөгөөс хойш нэг долоо хоногийн дараагаас эстринормыг хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ООО "ФАРМАПРИМ" Молдов улс, Криулень хот, Порумбень дүүрэг, Кринилорын гудамж