Skip to Content

Назоферон 5мл

https://mpharm.mn/web/image/product.template/12778/image_1920?unique=8d4c886
(0 сэтгэгдэл)

27'000.0000 ₮ 27000.0 MNT 27'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ГАЖ НӨЛӨӨ

Тусгай тохиолдолд – арьсны тууралт

Сөрөг урвал илэрсэн нөхцөлд эмчийн зөвлөгөө авна уу.

НАЙРЛАГА

Идэвхитэй найрлага: Хүний рекомбинант интерферон альфа – 2b 100 000 ОУН/мл ихгүй.

Туслах бодис:Трометамол, трометамол гидрохлорид, гипромелоз, динатрийн эдетат, лизин гидрохлорид, калийн хлорид, метилпарагидроксибензоат, цэвэршүүлсэн ус.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Насанд хүрэгчид болон 1-с дээш насны хүүхдэд амьсгалын замын вирусын цочмог халдварын эмчилгээ, урьчилан сэргийлэлтэнд:

  • Амьсгалын дээд замын үрэвсэлт эмгэгээр байнга, урт хугацааны өвчлөл
  • амьсгалын замны вирусын цочмог халдварт хавьтал болсон
  • биеийн хэм буурсан
  • Улирлын чанартай ихэсдэг өвчлөл(хүүхэд болон насанд хүрэгсэд) болон эрүүл мэндийн ажилтан болон бусад эмнэлгийн ажилтнаас шалтгаалсан эрсдэлт өвчлөлүүд, ялангуяа тархалт ихтэй улиралд болон жилд.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

1 цацах тун = 1 богино даралтын тун

Анхдагч амьсгалын замын вирусийн халдварт өвчин (5 хоногийн турш)

1 – 3 насны хүүхдэд – 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 3 – 4 удаа цацна (нэг удаагийн тун – 20000 ОУН, хоногийн тун: - 60000 – 80000 ОУН).

3 – 14 насны хүүхдэд - 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 4 – 5 удаа цацна (нэг удаагийн тун – 20000 ОУН, хоногийн тун: - 80000 - 100000 ОУН).

14-18 насны хүүхдэд - 2 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 5 - 6 удаа цацна (нэг удаагийн тун – 20000 ОУН, хоногийн тун: - 100000 - 120000 ОУН).

 Насанд хүрэгсдэд – 3 цацах тунгаар хамрын нүх тус бүрт өдөрт 5 – 6 удаа цацна (нэг удаагийн тун – 30000 ОУН, хоногийн тун: - 150000 - 180000 ОУН).

 Амьсгалын замын вирусын халдвараас сэргийлэх зорилгоор

Уг өвчний хавьталтай болон биеийн хэм буурсан өвчтөнд насанд хүрсэн хүний тунгаар өдөрт 2 удаа, 5 – 7 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол урьдчилан сэргийлэх тунгаар давтан хэрэглэж болно. Уг бэлдмэлийн мэдрэгч нь 1 шахах л боломжийг олгодог.

Улирлын чанартай ихэсдэг өвчлөл – насанд хүрсэн хүний тунгаар өглөө нэг удаа хэрэглэх бөгөөд 1 – 2 өдрийн давтамжтай хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
АО <<ФАРМАК>>, Украин