Skip to Content

Цефат сироп 125мг/5мл 60мл

https://mpharm.mn/web/image/product.template/13521/image_1920?unique=447e922
(0 сэтгэгдэл)

5'500.0000 ₮ 5500.0 MNT 5'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Цефалоспорины эмэнд хэт мэдрэг өвчтөнүүдэд хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

ЦЕФАТ® нь ерөнхийдөө зохимж сайтай.Ходоод-гэдэсний хямрал (ходоод хямрах, өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа ажиглагдаж болно.

Эмчилгээний явцад псевдомембраноз колит үүсэх магадлалтай.

НАЙРЛАГА
Усанд уусган уухад 5 мл тутамд 125 мг/250 мг цефадроксилтэй тэнцэх цефадроксил моногидрат агуулагддаг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

ЦЕФАТ®-г түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах эмгэгүүдэд хэрэглэнэ:

  • Амьсгалын замын халдварууд: тонзилит, фарингит, пневмони, бронхит бронхэктаз, уушгины буглаа, эмпием, плеврит, синусит, дунд чихний отит.
  • Арьс, зөөлөн эдийн халдварууд: лимфангит, буглаа, целлюлит, декубитийн шарх, мастит, фурункулез, эрисипелас.
  • Шээс бэлгийн замын халдварууд: пиелонефрит, цистит, аднексит, эндометрит.
  • Бусад халдварууд: остеомиелит, артрит, цусан үжил, перитонит, төрөх үеийн үжил.

H. influenzae-ээс үүдэлтэй амьсгалын замын халдвар, дунд чихний урэвсэлийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

алдварын шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ.Насанд хүрэгчидэд: ердийн тунг өдөрт 1 – 2 г тунгаар дангаар болон тунг хоёр хуваан 12 цагийн зайтай эсвэл 24 цагт нэг удаа ууна.

  • Шээс-бэлгийн замын халдварууд:

Шээс дамжуулах доод замын хүндрээгүй халдвар (цистит):Өдөрт 1 - 2 г тунгаар хувааж эсвэл нэг дор ууна. Шээс дамжуулах замын бусад халдвар: өдөрт 2 г тунг хоёр хуваан ууна.

  • Арьс, зөөлөн эдийн халдвар: өдөрт 1г тунг дангаар болон хоёр хуваан ууна.
  • Амьсгалын дээд, доод замын халдварууд:

Хөнгөн халдварт 1 г тунг хоёр хуваан ууна. Дунд, хүнд хэлбэрийн халдваруудад:

Хоногт 1 – 2 г тунга хоёр хуваан (12 цагаар 500 мг – 1 г).А бүлгийн бета-гемолитик стрептококкийн улмаас үүссэн фарингит ба тонзиллитын эмчилгээнд өдөрт 1 г тунг хоёр хуваан нийт 10 хоног ууна. Хүүхдэд: биеийн жинд өдөрт 25 – 50 мг/кг тунг хуваан ууна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

PT SANBE FARMA (Unit 2), Indonesia