ГАЖ НӨЛӨӨ
Эритромициний стеаратын шахмал нь түүнд мэдрэг нянгийн халдвар болон өвчтөнд үр дүнтэй урьдчилан сэргийлэлтийн үед үр дүнтэй боловч нянгийн дасал үүсэх эрсдэлтэй. Эритромицинийг миастенитай хүнд хэрэглэхэд хүндрэл үүсгэх талаар мэдээлэгдсэн. Удаан хугацаагаар эсвэл давтан хэрэглэхэд түүнд мэдрэг нянгууд болон мөөгөнцөр үүснэ. Хэрэв халдвар даамжирвал эритромициний эмчилгээг зогсоож, зохих эмчилгээг эхлүүлнэ. Эритромицинийг нярайдхэрэглэхэд нярайн ходоодны амны гипертрофи нарийсал үүсдэг талаар мэдээлэгдсэн. Хэрэв нярай бөөлжих эсвэл хөхөө хөхөхөөс дургүйцэж байвал эмчид хандана уу.
НАЙРЛАГА
Эрмицин 250 мг хальсан бүрхүүлтэй шахмалд бүрд: 250 мг эритромицинтэй тэнцэх эритромициний стеарат агуулдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амьсгалын зам болон арьсны халдвар,мэдрэг биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчин, хөхүүл ханиад, сахуу, эритразма, гэдэсний халдвар, нярайн халдвар, хэвийн бус уушигны хатгалгаа (Legionnaire disease), листериоз, гонококкоор үүсгэгдээгүй давсагны үрэвсэл, нярайн уушигны үрэвсэл, жирэмсний үеийн шээс, бэлгийн замын халдвар, аарцагны цочмог үрэвсэл, тэмбүү, насанд хүрэгчдийн хөнгөн хэлбэрийн давсаг, умайн хүзүү, шулуун гэдэсний халдварт үрэвсэл, хэрх өвчин болон нянгийн гаралтай эндокардитын урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Эмчилгээний тун, давтамж, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр