АНХААРУУЛГА
Дараах нөхцөлд та Клавомид уухын өмнө эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү:
- Булчирхайн халууралт
- Элэг, бөөрний өвчлөлийн улмаас эмчлүүлж байсан.
- Шээсний гарц буурсан.
Хэрэв та дээрх зүйлсийн аль нэг нь танд хамааралтай эсэхэд эргэлзэж байвал Клавомид хэрэглэхээсээ өмнө эм зүйч, эмчтэйгээ ярилцаарай.
Зарим тохиолдолд эмч таньд халдвар үүсгэгч бактерийн төрлөөс болон үр дүнгээс хамааран өөр тунтай Клавомид эсвэл өөр төрлийн эм өгч болно.
ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрд тохиолддоггүй.
Таны анхаарах ёстой нөхцөл байдал
Харшлын урвал
- Арьсны тууралт
- цусны судасны үрэвсэл (васкулит) нь арьсан дээр улаан эсвэл нил ягаан өнгөтэй толбо хэлбэрээр харагдах боловч биеийн бусад хэсэгт нөлөөлж болно.
- халуурах, үе мөч өвдөх, хүзүү, суга, цавины булчирхай хавдах
- Заримдаа нүүр, ам хавагнах (ангиоэдема), амьсгалахад хүндрэл үүсэх
- Коллапс
Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь танд илэрвэл даруй эмчид хандаарай. Клавомидын хэрэглээг зогсоо.
НАЙРЛАГА
Амоксациллин, Клавуланы хүчил 500 мг /125 мг хальсан бүрхүүлт шахмал
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Клавомид нь антибиотик бөгөөд халдвар үүсгэдэг бактерийг устгадаг. Энэ нь амоксициллин, клавуланы хүчил гэсэн хоёр өөр нэгдлийг агуулдаг. Амоксициллин нь "пенициллин" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг бөгөөд бактерийн өсөлт үржлийг зогсоодог (идэвхгүй болгох). Өөр нэг идэвхтэй бүрэлдэхүүн хэсэг (клавуланикацид) нь мөн бактерийн өсөлт үржлийг зогсооно.
Клавомидыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд дараах халдварыг эмчлэхэд хэрэглэдэг:
- Дунд чих, синусын халдварууд.
- Амьсгалын замын халдварууд.
- Шээсний замын халдварууд.
- Арьс, зөөлөн эдийн халдварууд, шүдний халдварууд.
- Яс, үений халдварууд.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Шахмалыг хоолны өмнө аяга усаар даруулж зажлахгүй залгина.
- Тунг өдөрт 4 цагийн зайтай ууна. 1 цагт 2 тунгаар ууж болохгүй.
- Клавомидыг 2 долоо хоногоос дээш хугацаагаар ууж болохгүй. Хэрэв таны биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандана уу.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС