АНХААРУУЛГА
Дараах нөхцөлд та Клавомид уухын өмнө эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү:
- Булчирхайн халууралт
- Элэг, бөөрний өвчлөлийн улмаас эмчлүүлж байсан.
- Шээсний гарц буурсан.
ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болзошгүй ч хүн бүрд тохиолддоггүй.
Харшлын урвал
- Арьсны тууралт
- цусны судасны үрэвсэл (васкулит) нь арьсан дээр улаан эсвэл нил ягаан өнгөтэй толбо хэлбэрээр харагдах боловч биеийн бусад хэсэгт нөлөөлж болно.
- халуурах, үе мөч өвдөх, хүзүү, суга, цавины булчирхай хавдах
- Заримдаа нүүр, ам хавагнах (ангиоэдема), амьсгалахад хүндрэл үүсэх
- Коллапс
Бүдүүн гэдэсний үрэвсэл
Бүдүүн гэдэсний үрэвсэл нь ихэвчлэн цус, салст, ходоодны өвдөлт ба/эсвэл халууралт бүхий усархаг суулгалт үүсгэдэг.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчтэйгээ аль болох түргэн холбоо барина уу.
НАЙРЛАГА
Клавомид 250 мг /125 мг хальсан бүрхүүлт шахмал
Амоксациллин, Клавуланы хүчил
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Клавомидыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд дараах халдварыг эмчлэхэд хэрэглэдэг:
- Синусын халдварууд.
- Шүдний халдварууд
- Шээсний замын халдварууд.
- Арьсны халдварууд
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Шахмалыг хоолны өмнө аяга усаар даруулж зажлахгүй залгина.
Тунг өдөрт 4 цагийн зайтай ууна. Клавомидыг 2 долоо хоногоос дээш хугацаагаар ууж болохгүй. Хэрэв таны биеийн байдал сайжрахгүй бол эмчид хандана уу.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Рэмэдика ХХК, Кипр