АНХААРУУЛГА
Бэлдмэлийг мэдрэлийн органик өвчин ба цусны эмгэгийн үед маш болгоомжтой хэрэглэнэ. Тинидазолтой химийнхээ бүтцээр адил бэлдмэлүүдийг хэрэглэж байгаа үед ухаан балартах, толгой эргэх, зохицуулгагүй болох, тэнцвэргүйдэх зэрэг мэдрэлийн системийн зүгээс өөрчлөлт илэрч болно. Ийм шинжүүд илэрвэл эмчилгээг зогсооно. Трихомониазын үед бэлгийн хавьтагчийг зэрэг эмчилнэ. Хэрэв өвчний шинж арилахгүй, өвчтөний биеийн байдал дордох, гаж нөлөө илрэх үед тус тус эмчлэгч эмчдээ хандаж зөвлөгөө аваарай.
ГАЖ НӨЛӨӨ
Бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө сул бөгөөд ховор илрэх ба түргэн арилдаг. Дараах гаж нөлөө ажиглагдаж болно.
· Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, суулгах, металлын амт амтагдах, хэвлийгээр өвдөх.
· Харшлын урвал: арьсаар тууралт гарах, бэлэг эрхтэн орчмоор загатнах, чонон хөрвөс, ховор тохиолдолд амь насанд аюултай урвал.
· Мэдрэлийн урвал: ухаан балартах, тэнцвэр алдагдах, атакси (хөдөлгөөний өөрчлөлт)
· Цусны зүгээс: цусны цагаан эсийн тоо цөөрөх.
· Бусад: толгой өвдөх, ядрах, хэлний гадаргуу жигд бус болох, шээс булингартай болох.
НАЙРЛАГА
Нэг бүрхүүлтэй шахмалд: үйлчлэгч бодис: тинидазол 500мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
· Агааргүйтэн бичил биетний халдвар: Хэвлийн хөндийн халдвар: перитонит, буглаа, эмэгтэйчүүдийн халдвар: эндометрит, эндометриоз, өндгөвч - гуурсны буглаа, мэс заслын дараах халдвар, тарилгын эмчилгээний дараа эмнэлзүйн заалт бүхий бактерийн үжил. (Хэрэв өвчтөнийн биеийн байдал ууж хэрэглэх эмчилгээнд шилжих боломжтой байгаа үед), арьс ба зөөлөн эдийн халдвар, амьсгалын доод замын халдвар, уушгины үрэвсэл, эмпием (идээт үрэвсэл), уушгины буглаа, үтрээний өвөрмөц бус үрэвсэл, буйлны цочмог шархлаат үрэвсэл, эмэгтэйчүүд ба эрчүүдийн шээс бэлгийн замын трихомониаз, лямблиоз, гэдэсний амебиаз, элэгний амебын халдвар, мэс заслын дараах агааргүйтэн бичил биетнээр үүсгэгдсэн халдвар, ялангуяа бүдүүн гэдэс, ходоод ба гэдэс, эмэгтэйчүүдийн мэс ажилбарын дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр