АНХААРУУЛГА
Цефалоспорины эмэнд хэт мэдрэг өвчтөнүүдэд хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
ЦЕФАТ® нь ерөнхийдөө зохимж сайтай.Ходоод-гэдэсний хямрал (ходоод хямрах, өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах), хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, загатнаа ажиглагдаж болно.
Эмчилгээний явцад псевдомембраноз колит үүсэх магадлалтай.
НАЙРЛАГА
капсул бүрд 250/500 мг цефадроксилтэй тэнцэх цефадроксил моногидрат агуулдаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
ЦЕФАТ®-г түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах эмгэгүүдэд хэрэглэнэ:
- Амьсгалын замын халдварууд: тонзилит, фарингит, пневмони, бронхит бронхэктаз, уушгины буглаа, эмпием, плеврит, синусит, дунд чихний отит.
- Арьс, зөөлөн эдийн халдварууд: лимфангит, буглаа, целлюлит, декубитийн шарх, мастит, фурункулез, эрисипелас.
- Шээс бэлгийн замын халдварууд: пиелонефрит, цистит, аднексит, эндометрит.
- Бусад халдварууд: остеомиелит, артрит, цусан үжил, перитонит, төрөх үеийн үжил.
H. influenzae-ээс үүдэлтэй амьсгалын замын халдвар, дунд чихний урэвсэлийн үед хэрэглэхийг зөвлөдөггүй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
алдварын шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоног эмчилгээг үргэлжлүүлнэ.Насанд хүрэгчидэд: ердийн тунг өдөрт 1 – 2 г тунгаар дангаар болон тунг хоёр хуваан 12 цагийн зайтай эсвэл 24 цагт нэг удаа ууна.
- Шээс-бэлгийн замын халдварууд:
Шээс дамжуулах доод замын хүндрээгүй халдвар (цистит):Өдөрт 1 - 2 г тунгаар хувааж эсвэл нэг дор ууна. Шээс дамжуулах замын бусад халдвар: өдөрт 2 г тунг хоёр хуваан ууна.
- Арьс, зөөлөн эдийн халдвар: өдөрт 1г тунг дангаар болон хоёр хуваан ууна.
- Амьсгалын дээд, доод замын халдварууд:
Хөнгөн халдварт 1 г тунг хоёр хуваан ууна. Дунд, хүнд хэлбэрийн халдваруудад:
Хоногт 1 – 2 г тунга хоёр хуваан (12 цагаар 500 мг – 1 г).А бүлгийн бета-гемолитик стрептококкийн улмаас үүссэн фарингит ба тонзиллитын эмчилгээнд өдөрт 1 г тунг хоёр хуваан нийт 10 хоног ууна. Хүүхдэд: биеийн жинд өдөрт 25 – 50 мг/кг тунг хуваан ууна.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
PT SANBE FARMA (Unit 2), Indonesia