Эрисанбе 200мг/5мл 60мл
Анхааруулга
- Элэгний үйл ажиллагаа алдагдсан, шарлалт үүссэн өвчтөнд эритромициныг уухаар хэрэглэхгүй.
- Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эмийг маш болгоомжтой хэрэглэнэ.
- Эритромицинийг удаан хугацаанд хэрэглэхэд түүнд мэдрэг бус организмын халдварт өртөх магадлал бий болно.
- Эритромицин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл эх болон жирэмсэн хүнд маш болгоомжтой хэрэглэнэ.
- Ловастатин хэрэглэж буй өвчтөнд эритромицинийг маш болгоомжтой хэрэглэх ба учир нь рабдомиолиз үүссэн гэж тэмдэглэгдсэн.
Гаж нөлөө
- Ходоод гэдэсний зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, өрц орчим эмзэглэх,
- Бөөрний үйл ажиллагаа алдагдалтай өвчтөнд үс унах, болон өндөр тунгаар хэрэглэхэд таталдаа, хий юм харах, толгой эргэх, зүрхний хэм алдалт
- Чонон хөрвөс, анафилакси зэрэг харшлын урвал илэрнэ.
- Насанд хүрэгчид: өдөрт 400 мг тунгаар 4 удаа эсвэл 600-800 мг тунгаар 12 цагийн зайтай
- Хүүхдэд: хоногт биеийн жинд 30-50 мг/кг тооцон тунг хуваан 4 удаа уулгана.
Хүүхдэд тооцсон дээд тун насанд хүрэгчдийн тунгаас хэтэрч болохгүй.
ПТ. САНБЭ ФАРМА. Утама тосгон, Өмнөд Цимахи дүүрэг, Цимахи хот, Индонез
Найруулсны дараа 5 мл бүрд: Эритромицин 200 мг эритромицин этилсукцинат
Хөнгөн, хүнд халдварууд:
- Streptococcus pyogenes Streptococcus aureus-р үүсгэгдсэн арьс, арьсны бүтцийн өөрчлөлт бүхий халдварууд, амьсгалын доод дээд замын халдварууд
- Entamoeba hystolica үүсгэгдсэн завсрын амебиазын эмчилгээнд
- Treponema pallidum, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүүгийн халдварын эмчилгээнд
- Тетрациклин мэдрэг бус хориглох заалттай гонококкийн бус шээсний сүвний үрэвслийн эмчилгээнд
- Chlamydia trachomatis үүсгэгдсэн халдварууд
- Listeria monocytogenes үүсгэгдсэн листерозис
- Bordetella pertussis үүсгэгдсэн хөхүүл ханиад зэрэгт хэрэглэнэ
Your Dynamic Snippet will be displayed here...
This message is displayed because youy did not provide both a filter and a template to use.