АНХААРУУЛГА
- Удаан хугацаанд, өндөр тунгаар хэрэглэхэд цусны өөрчлөлт ажиглагдсан ба эмийг хэрэглэхээ зогсооход арилна
- Бөөрний дутагдалтай тохиолдлуудад тун бууруулах буюу хэрэглэх давтамжийг багасгах нь цусанд хуримтлал үүсгэхээс зайлсхийнэ.
- САНПРИМА® удаан хугацаагаар хэрэглэх үед цусны эсүүдийг тогтмол шинжлэхийг зөвлөнө.
- Кристаллуригаас сэргийлэхийн тулд шингэн хангалттай уух хэрэгтэй
- A бүлгийн бета цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн халдварын шалтгаант фарингитын эмчилгээнд уг эмийг хэрэглэж болохгүй.
- Эм хэрэглэсний дараа арьсаар тууралт гарвал эсвэл гаж нөлөөний бусад шинж тэмдэг илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.
ГАЖ НӨЛӨӨ
- Цусны өөрчлөлт: цус задралын цус багадалт, цусархаг тууралт, мегалобластик цус багадалт, тромбоцитопени, лейкопени
- Харшлын урвал: чонон хөрвөс, ийлдсийн өвчин, олон хэлбэрт улайрал, Стивен-Жонсон хам шинж
- Ходоод гэдэс: хэлний үрэвсэл, бөөлжих, суулгах, элэгний үрэвсэл.
- Мэдрэл: толгой өвдөх, захын мэдрэлийн үрэвсэл.Бусад: эмийн халуурал, хорт нефроз.
НАЙРЛАГА
Сироп : цайны халбага бүрт (5мл):
Tриметоприм 40мг, Сульфаметоксазол 200мг агуулагдана.
Тодорхойлолт: АНУ-ын фармакопей
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- E.coli, Klebsiella, Enterobacter, Pr.mirabilis зэрэг мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн пиелонефрит, пиелит зэрэг шээс ялгаруулах замын халдварууд
- Ялангуяа Salmonellae, Shigellae -ээр үүсгэгдсэн балнад, иж балнад, бактерийн шалтгаант дизэнтери зэрэг хоол боловсруулах замын халдвар
- H.influenzae эсвэл S.pneumoniae -аар үүсгэгдсэн цочмог архаг бронхит зэрэг амьсгалын замын халдварууд
- H.influenzae, S.pneumoniae -аар үүсгэгдсэн дунд чихний үрэвсэл зэрэг чих, хамар, хоолойн халдварууд
- Токсоплазм зэрэг бусад халдварууд болон мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварууд
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Хүүхэд:6 долоо хоногоос 5 сар хүртэл: ½ цайны халбагаар хоногт хоёр удаа.6 сараас 5 жил хүртэл: 1 цайны халбагаар хоногт хоёр удаа.6 -12 нас хүртэл: 2 цайны халбагаар хоногт хоёр удаа.Уг эмийг хоолны дараа хангалттай хэмжээний усаар даруулж уухыг зөвлөнө.
Эмчилгээний хугацаа 10-14 хоног ба Шигеллёзийн эмчилгээнд 5 хоног байна.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПT САНБЕ ФАРМА, Индонез