Skip to Content

Пеластин 1гр №1

https://mpharm.mn/web/image/product.template/13456/image_1920?unique=5ba868d
(0 сэтгэгдэл)

60'000.0000 ₮ 60000.0 MNT 60'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

ПЕЛАСТИН® I.V. болон бусад бетта-лактам агуулсан бактерийн эсрэг бэлдмэлүүд, пенициллин, цефалоспоринуудтай болбимол харшил үүсгэж болзошгүй тул болгоомжтой байх хэрэгтэй.

Бетта-лактам агуулсан бактерийн эсрэг бэлдмэлүүдээр эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд уг эмийг хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвал (анафилаксийн урвал) үүсч болно.

Уг эмээр эмчилгээ эхлэхийн өмнө бетта-лактам агуулсан бактерийн эсрэг бэлдмэлүүдэд харшилтай эсэхийг лавлаж асуух хэрэгтэй. Хэрэв харшлын урвал үүсвэл уг эмийн эмчилгээг нэн даруй зогсоож зохих арга хэмжээг авна.

ГАЖ НӨЛӨӨ

Ерөнхийдөө зохимж сайтай. Ихэнхдээ ховор тохиолдолд эмчилгээг гэнэт зогсоосноос үүдэн хөнгөн хэлбэрийн, түр зуурын гаж нөлөө илрэх боловч хүнд явцтай гаж нөлөө харьцангуй ховор илэрдэг.Хэсэг газрын хариу урвал : Арьс улайх, хэсэг газрын өвдөлт, тромбофлебит.Харшил : Туурах, загатнах, чонон хөрвөс, арьсны хордлогот үхжил (ховор), халуурах, анафилаксийн урвал. Ходоод гэдэс : Дотор муухайрах, бөөлжих, суулгах, бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлтүрэвсэл тохиолдож байсан. Цус: : Эознофили, лейкоцит эсийн тоо цөөрөх, нейтрофиль эсийн тоо цөөрөх ба агранулоцитоз болон ялтаст эсийн тоо цөөрөх, ялтас эсийн тоо ихсэх, гемаглобин буурах, элэгний үрэвсэл (ховор). Кумбсын шинжилгээ шууд эерэг гарч болно. Элэгний үйл ажиллагаа : Ийлдэсний трансаминаза, биллирубин болон ийлдэсний шүлтлэг фосфотаза дунд түвшинд ихэсч болно. Бөөрний үйл ажиллагаа : Хоногийн шээсний хэмжээ багсах\анури, полиури, бөөрний хурц дутагдал (ховор). ПЕЛАСТИН® I.V.-ны бөөрний үйл ажиллагааг хэрхэн өөрчилж байгааг тодорхойлоход хүндрэлтэй байдаг ч ихэнхдээ бөөрний үйл ажиллагааны дутагдал болон шээсний хүчил бөөрөөр ялгарахаасаа өмнө цусанд ихсэх зэрэг урьдал шинжийг үзүүлж болно. Мөн ийлдэсний креатинин болон шээсний хүчил ихэсч байсан. Хүүхдэд шээсний өнгө улайх зэрэг шинж илэрч байсан ч энэ нь цусаар шээж байгаа гэсэн үг биш бөгөөд аюулгүй гэсэн үг юм.Төв мэдрэлийн тогтолцоо : Миоклоник идэвхжилт, сэтгэцийн өөрчлөлт, ухаан самуурах, татах зэрэг шинж илэрч байсан.Мэдрэхүй өөрчлөгдөх : Амт өөрчлөгдөх.

НАЙРЛАГА

Нэг туншилд агуулагдах найрлага:

    • 500 мг усгүйжүүлсэн Имипенемтэй тэнцэхүйц Имипенем Моногидрат,
    • 500 мг Циластатинтай тэнцэхүйц Натри Циластатин.

Туслах бодис: Буффер Натрийн Бикарбонат

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

ПЕЛАСТИН®  I.V. бактерийн хавсарсан халдваруудын үед хэрэглэж бөгөөд S.pneumoniae (уушгины хатгаа, сепсис), А бүлгийн бетта-цус задлагч streptococcus (арьс болон түүний дайварууд), пенициллиназа агуулаагүй S.aureus-ын аль нэгнээр шалтгаалж үүссэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Дээрх нянгаар үүсгэгдсэн дан бактерийн халдваруудын үед Пенициллин G-тэй адил явцуу хүрээтэй бактерийн эсрэг эмүүдэр эмчилгээг хийнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Ерөнхий хэрэглэх арга болон тунг тухайн өвчтөний биеийн жин, бөөрний үйл ажиллагаа, эмгэг үүсгэгч бактерийн мэдрэг чанарын зэрэг, халдварын хүнд хөнгөний зэргээс хамааруулан тооцоолдог

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ПТ САНБЭ ФАРМА, Индонези улс