АНХААРУУЛГА
Хэрэв таныг өмнө нь хинолон эсвэл фторхинолоны бүлгийн аль нэг эм ууж байхад ямар нэгэн ноцтой гаж нөлөө илэрч байсан бол фторхинолон/хинолоны бүлгийн бактерийн эсрэг эм, түүний дотор Зиндолиныг хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд та эмчдээ аль болох хурдан мэдэгдэх хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болох ч хэрэглэсэн хүн бүрт тохиолдоод байдаггүй.
НАЙРЛАГА
Ципрофлоксацин 500мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Амьсгалын замын халдвар.
• Удаан үргэлжилсэн эсвэл дахин сэдэрдэг дунд чихний эсвэл хамрын дайвар хөндийн халдварт үрэвсэл.
• Шээсний замын халдвар.
• Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн замын халдвар.
• Ходоод гэдэсний замын халдвар, хэвлийн хөндийн халдвар.
• Арьс, зөөлөн эдийн халдвар.
• Яс, үений халдвар.
• Neisseria meningitides нянгийн халдвараас сэргийлэх зорилгоор.
• Боом өвчний үед амьсгалаар хэрэглэж болно.
Ципрофлоксациныг бактерийн халдварын улмаас халуурсан, цусны цагаан эсийн тоо багассан (нейтропени бүхий) өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж болно.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Эмчилгээ нь ихэвчлэн 5-аас 21 хоног үргэлжилдэг боловч хүнд хэлбэрийн халдварын үед илүү удаан үргэлжилдэг.
• Шахмалыг их хэмжээний шингэнээр даруулан залгиж ууна. Шахмал нь эвгүй амттай тул зажилж уух хэрэггүй.
• Шахмалыг өдөр бүр тогтоосон нэг цагтаа ууж байх хэрэгтэй.
• Та шахмалаа хооллох үедээ эсвэл хоолны хооронд ууж болно. Хоолны хамт авсан кальци нь энэ эмийн шимэгдэлтэд ноцтой нөлөөлдөггүй. Гэсэн хэдий ч Зиндолины шахмалыг сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн эсвэл баяжуулсан жимсний шүүстэй (жишээлбэл, кальциар баяжуулсан жүржийн шүүс) хамт ууж болохгүй.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр