АНХААРУУЛГА
Болгоомжлол хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагааны алдагдал, цусны өөрчлөлт (лейкопени), мэдрэлийн системийн эмгэг үед шаардагдана.
Эм хэрэглээний үед бэлгийн хавьтлыг хязгаарлана. лааг хэрэглэх үед латекс, резинэн (бэлгэвч) жирэмслэлтээс хамгаалах механик найдвартай арга хэрэглэнэ.
Дахин халдварлагдахаас сэргийлж бэлгийн хамтрагчийг хамт эмчлэх ба үтрээний трихомонад үед бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
Эмчилгээний үед, ээлж эмчилгээний дараах 24–48 цагт согтууруулах ундаанаас зайлсхийнэ (дисульфирамин төст урвал илэрч болно).
ГАЖ НӨЛӨӨ
Хэсэг газрын урвал: халуун оргих, ялангуяа эмчилгээний эхэнд загатнах шинж илрэх ба энэ нь салст бага зэрэг цочирсноор үүсэх тул эмийн хэрэглээг зогсоох шаардлагагүй.
Ходоод гэдэсний замд: хэвлийгээр өвдөх, агчил үүсэх, аманд металл амтагдах, ам хатах, суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих
Мэдрэлийн системд: толгой өвдөх, хөдөлгөөний эмгэг (атаксия), толгой эргэх, сэтгэцийн хөөрөл үүсэх, захын мэдрэлийн үрэвсэл (удаан хугацаанд хэрэглэхэд), таталт.
Цусны системд: лейкопени.
Харшлын урвал: арьсны тууралт, чонон хөрвөс зэрэг шинж үүсэж болно.
НАЙРЛАГА
1 лаанд: Идэвхтэй бодис: метронидазол – 500 мг, неомицин сульфат – 200 мг, клотримазол – 150 мг;
Туслах бодис: полисорбат-80, адипины хүчил, лаурилсульфат натри, вазелины тос, хатуу тос 2.1г хүртэл.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Үтрээний бактер, трихомонад, мөөгөнцөр эсвэл хавсарсан байдлаар түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн мэс ажилбарын (аборт, умайн хүзүүний диатермокоагуляци, гистерографи, эндометрийн биопси, умайн хөндийд спирал тавих) дараа эсвэл өмнө, кортикостероидууд, дархлаа дарангуйлах, цитостатикууд, антибиотик эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Үтрээнд хийнэ. Үтрээний хурц үрэвсэлд: өдөрт 1 ширхэг лааг өглөө, оройд 2 удаа нийт 1–2 хоног, цааш оройд нэг удаа 6–8 хоног хийнэ. Үтрээний архаг үрэвсэлд: - оройд 1 ширхэг лаа, нийт 8–10 хоног хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө, хойно: оройд нэг лаа.
Хийх арга: Хэвтрийн байрлалд лааг үтрээнд гүн оруулан хийнэ. Лааг хувааж болохгүй ба идэвхтэй бодисыг үйлдлийг сулруулахгүйн тулд хадгалах нөхцөлийг чанд сахина.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ООО "ФАРМАПРИМ" Молдов улс