Skip to Content

Левоцин 500мг №18

https://mpharm.mn/web/image/product.template/13421/image_1920?unique=d8932a3
(0 сэтгэгдэл)

14'040.0000 ₮ 14040.0 MNT 14'040.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Хэрэв хэт мэдрэгшлийн урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, арьсны бусад урвалууд, зүрхний цохилт олширох, залгих, амьсгалахд хүндрэлтэй болох, уруул, хэл, нүүр хөөх, хоолой бөглөрөх, хоолой сөөх) эсвэл харшлын бусад урвалууд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Бөөрний дутагдалтай (креатинин клиренс <80 мл/мин) өвчтөнд левофлоксацины тунгийн хуримтлал үүсэхээс сэргийлж тунгийн дэглэмийн тохируулан болгоомжтой хэрэглэнэ.
  • Авто тээвэр жолоодох, механизмтай ажиллах эсвэл зохицуулга шаардлагатай бусад ажлыг гүйцэтгэхдээ анхааралтай ажиглах хэрэгтэй.
  • Хэрэв шөрмөс өвдөх, үрэвсэх, урагдах шинж илэрвэл эмчилгээг зогсоон эмчид хандана.
  • Левофлоксацин хэрэглэх үед нарны хэт туяа хүлээн авахаас зайлсхийх ба гэрлийн хордлого үүсвэл эмчилгээг зогсооно.
  • Чихрийн шижингийн эмчилгээнд инсулин, эсвэл бусад сахар бууруулах бэлдмэл хэрэглэхэд гипогликеми урвал илэрвэл левофлоксацины хэрэглээг зогсоон эмчид хандана.
  • Төв мэдрэлийн системийн эмгэгтэй (тархины атеросклероз, эпилепси г.м) өвчтөнд таталдаа үүсэхээс сэргийлэн маш болгоомжтой хэрэглэнэ.

ГАЖ НӨЛӨӨ

  • Эмнэл зүйн судалгаагаар маш ховор тохиолдолд шок, анафилаксийн шинж тэмдэг, хордлого, эпидермийн үхжил, таталт, бөөрний хурц эмгэг, шарлалт, агранулоцитоз, уушигны завсрын эдийн үрэвсэл, өтгөн цустай гарах, хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний ноцтой үрэвслийн шинж илрэнэ. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Хэт мэдрэгшлийн урвал болох хаван, чонон хөрвөс, дулаанд мэдрэг болох эсвэл гэрэлд мэдрэгших, загатнаа, тууралт, ховор илрэнэ. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсооно.
  • Бусад ховор илрэх шинж тэмдэгт нойргүйдэх, толгой эргэх, толгой өвдөх, мочевин, креатинин ихсэх, АсАТ, АлАТ ихсэх, лейкопени, цус багадалт, эозинофили, тромбоцитопени, дотор муухайрах, хэвлийгээр хямрах, суулгах, анорекси, хэвлийгээр өвдөх, диспепси илрэнэ.

НАЙРЛАГА
Левофлоксацин гемигидрат 500 мг х.х

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Левофлоксацинд мэдрэг бактераар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд :

  • Гайморын хөндийн хурц үрэвсэл
  • Архаг бронхитын хурц сэдрэл үед
  • Нийтийг хамарсан уушигны үрэвсэл
  • Шээсний замын халдварууд ялангуяа пиелонефритын хөнгөн хэлбэр
  • Арьс, арьсны бүтэц алдагдах хүндрэлгүй халдварууд (хөнгөн хэлбэр)-ын эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Архаг бронхитын хурц сэдрэл үед 24 цагаар 500 мг 10-14 хоног, Нийтийг хамарсан уушигны үрэвсэл 24 цагаар 500 мг 7 хоног, Шээсний замын хүнд  халдварууд 24 цагаар 500 мг 7-14 хоног, Шээсний замын хүндэрээргүй халдварууд 24 цагаар 250 мг 3 хоног, Хурц пиелонефрит 24 цагаар 500 мг 10 хоног, Арьс, арьсны бүтэц алдагдах хүндрэлгүй халдварууд 24 цагаар 500 мг 7-10 хоног хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ПТ САНБЭ ФАРМА, Цимахи - Индонез