Skip to Content

Ремицин 100мг №100

https://mpharm.mn/web/image/product.template/13463/image_1920?unique=d7cdaa1
(0 сэтгэгдэл)

37'500.0000 ₮ 37500.0 MNT 37'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Ремициныг хориглоно:

    • Хэрэв та доксициклин эсвэл тетрациклины бүлгийн бусад антибиотикууд, эсвэл энэ эмийн найрлага дахь бусад нэгдэлд харшилтай (хэт мэдрэг) бол (6-р хэсэгт жагсаасан)
    • Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй бол
    • Хэрэв та хөхүүл бол
    • Хэрэв та эм залгихад хүнрэлтэй байдаг бол

Шүд ургах үед (жирэмслэлт, нярай болон 8-аас доош насны хүүхдэд) Ремициныг хэрэглэх ёсгүй, учир нь шүдний өнгө алдагдах (шар-саарал-хүрэн) эсвэл шүдний зөв ургалтад нөлөөлж болзошгүй.

ГАЖ НӨЛӨӨ
Бүх эмийн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж ч хүн бүрт тохиолддоггүй.

Хэрэв та энэ эмийг хэрэглэсний дараа харшлын урвалын дараах шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл эмчид яаралтай мэдэгдээрэй. Хэдийгээр тэдгээр нь маш ховор тохиолддог боловч шинж тэмдгүүд нь ноцтой байж болно.

    • гэнэт амьсгал давчдах, цээж хорсох, халуурах, зовхи, нүүр, уруул хавдах, тууралт гарах, загатнах (ялангуяа бүх биеэр).
    • ходоодны хямрал, хоолны дуршил буурах, хүнд, байнгын эсвэл цустай суулгалт (энэ нь сүүлийн тунг хэрэглэснээс хойш хоёр, гурван сарын дараа тохиолдож болох ба ходоодны өвдөлт, халууралттай холбоотой байж болно). Энэ нь антибиотик эмчилгээний дараа тохиолдож болох ба гэдэсний ноцтой үрэвслийн шинж тэмдэг байж болно.
    • толгой өвдөх, хэрвээ маш хүчтэй бол нүд бүрэлзэх, хараа муудах зэрэг харааны эмгэгтэй холбоотой байж болно. Гавлын доторх даралт ихдэлтийн шинж тэмдгүүдэд толгой өвдөх, бөөлжих, харааны бэрхшээл, түүний дотор хараа муудах, харааны хэвийн хэсэгтэй хиллэдэг харааны талбайн гажиг (скотома), хоёрчилж харах (диплопи), зарим тохиолдолд байнгын хараа муудах зэрэг орно.

НАЙРЛАГА

  • Идэвхтэй бодис нь доксициклин. Хальсан бүрхүүлт шахмал бүрд доксициклин 100мг-тай тэнцэх доксициклин хиклат агуулагдана.
  • Бусад: бичил талст целлюлоз, кроскармеллоз натри, натрийн цардуулын гликолат (А хэлбэр), магнийн стеарат, тальк, повидон, гипромеллоз, макрогол 400, титаны диоксид.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Энэ эм нь тетрациклин гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаарах антибиотик болох доксициклин агуулдаг. Энэ эмийг олон төрлийн халдварыг эмчлэхэд хэрэглэгддэг. Үүнд:

    • Цээж, уушги, хамрын халдварууд: бронхит, уушгины хатгаа, синусит
    • Шээсний замын халдварууд: (шээс дамжуулах зам) цистит, уретрит
    • Нүдний халдварууд
    • Бэлгийн замын халдварууд: заг хүйтэн, тэмбүү, хламид
    • Бөөс, хачигт хазуулсантай холбоотой халууралт
    • Хлорохин үр дүнгүй хумхаан эмчилгээнд хэрэглэнэ.

Ремицинийг мөн зарим халдвараас урьдчилан сэргийлэхэд ашиглана: хижиг (жижиг шавьжаар дамждаг өвчин), Rocky Mountain толбо, аялагчдын суулгалт, хумхаа, холер, лептоспироз (бохир уснаас үүдэлтэй бактерийн халдвар).

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эхний өдөр 2 шахмал, цааш өдөр 1 шахмал ууна. Хүнд хэлбэрийн халдварын үед эмчилгээний турш өдөрт 2 шахмалыг ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын зэргээс хамаарна.

 8 -12 түүнээс доош насны хүүхдүүд: 8-12 насны хүүхдийн цочмог халдварын эмчилгээнд доксициклиныг бусад эм хэрэглэх боломжгүй эсвэл үр дүнгүй тохиолдолд хэрэглэнэ. Ийм нөхцөлд ердийн тун нь: 45 кг ба түүнээс бага жинтэй хүүхдэд: Эхний өдөр: биеийн жингийн кг тутамд 4.4 мг (нэг эсвэл 2 тунгаар) дараа нь биеийн жингийн кг тутамд 2.2 мг (нэг эсвэл 2 тунгаар) тунгаар ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчлэгдэж буй халдвараас хамаарна.

Хүнд халдварын үед биеийн жингийн кг тутамд 4.4 мг хүртэл тунг эмчилгээний туршид өгнө.

 45кг-с дээш жинтэй хүүхдэд:Насанд хүрэгчдэд зориулсан тунгаар хэрэглэнэ; Эхний өдөр 200 мг, дараа нь өдөрт 100 мг. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчлэгдэж буй халдвараас хамаарна.Насанд хүрэгчид ба 12-18 насны хүүхдэд: Эхний өдөр 200 мг, дараа нь өдөрт 100 мг. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчлэгдэж буй халдвараас хамаарна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Ремедика ХХК, Кипр