АНХААРУУЛГА
- Антикоагулянт эмчилгээт өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний хөнгөн, хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга хийнэ.
- Жирэмсэн эмэгтэйд хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
- Суулгах, хуурамч бүрхүүлт колит, хордлого, дотор муухайрах, бөөлжих, мөөгөнцөртөх шинж тэмдгүүд үүснэ. Дотор муухайрах нь өндөр тунгаар ууж хэрэглэхэд цөөн илэрнэ.
- Тарьсан газарт флебит үүссэн талаар тэмдэглэгдсэн.
- Зарим тохиолдолд чонон хөрвөс, улайралт тууралт илэрч болно.
- Түр зуурын гепатит, цөс зогсонгшилийн шарлалт илэрсэн гэж тэмдэглэгдсэн.
НАЙРЛАГА
Амоксациллин 1г х.х. Амоксациллин натри, Клавулины хүчил 200мг х.х. Клавулинат Кали
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
КЛАНЕКСИ® тарилгыг бактерийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын дээд замын халдварууд: тонзилит, синусит, дунд чихний отит.
- Амьсгалын доод замын халдварууд: цочмог архаг бронхит, уушгины дэлбэнгийн үрэвсэл болон бронхопневмони.
- Шээс бэлгийн замын халдварууд: цистит, уретрит, пиелонефрит, хүндэрсэн заг хүйтэн
- Арьс, зөөлөн эдийн халдварууд
- Яс, үений халдварууд: остеомиелит
- Бусад халдварууд: үр хөндөлтийн үжил, төрсний дараах үжил, хэвлийн хөндийн үжил, цусан үжил, перитонит, мэс заслын дараах халдварууд
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
КЛАНЕКСИ® тарилгыг 1,2г тунгаар 8 цагаар тарина. Ноцтой халдварын үед давтамжийг нэмэгдүүлэн 6 цагаар тарина.
КЛАНЕКСИ® тарилгыг биеийн жинд 25мг/кг тунгаар 8 цагаар тарина. Ноцтой халдварын эмчилгээнд давтамжийг нэмэгдүүлэн 6 цагаар тарина.
Дутуу болон гүйцэд нярайд КЛАНЕКСИ® тарилгыг биеийн жинд 25мг/кг тунгаар 12 цагаар, ноцтой халдварын үед 8 цагаар тарина.
КЛАНЕКСИ® тарилгыг венийн судсанд тарилгаар болон дуслаар хийнэ. Булчинд тарихад тохиромжгүй.
КЛАНЕКСИ® 1,2г тарилга: 20 мл тарилгын усаар найруулна.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПТ САНБЭ ФАРМА, Индонез