АНХААРУУЛГА
Хлорамфениколыг өмнө хэт мэдрэгшил/хордлогын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хувь хүнд хэрэглэхийг хориглоно. Ханиад, томуу, хоолойн халдвар; эсвэл бактерийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
- Цус: Хорамфениколын үзүүлдэг ноцтой гаж нөлөө нь ясны чөмөг дарангуйлах юм. Ноцтой болон үхэлд хүргэх цусны дүрст элементүүдийн өөрчлөлт (апластик анеми, гипопластик анеми, тромбоцитопени, гранулоцитопени) хлорамфениколын эмчилгээний дараа тохиолддог. Ясны чөмөг дарангуйлагдах эргэшгүй өөрчлөлтийн улмаас үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй апластик анемид хүргэх нь долоо хоног эсвэл сарын эмчилгээний дараа ясны чөмгөний апластик, гипоплази үед тохиолддог. Захын панцитопени үүсэлт маш их ажиглагддаг боловч нэг буюу хэд хэдэн цөөн тохиолдолд гурван гол эсийн хоёр (эритроцит, лейкоцит, ялтас эс) нь дарангуйлагдаж болно. Ясны чөмөг дарангуйлагдалт нь тунгаас хамаарна. Чөмөг дарангуйлагдах энэ хэлбэр нь хоосрол, эритроидын улмаас ретикулоцит, лейкопени бууралт хлорамфениколыг цуцлахад даруй хариу өгдөг.
2. Ходоод гэдэсний урвалууд: Дотор муухайрах, бөөлжих, глосит, стоматит, суулгах, энтероколитын илрэл цөөн илэрч болно.
3. Мэдрэл хордох урвалууд: Хлорамфеникол хэрэглэж буй өвчтөнд толгой өвдөх, хөнгөн сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлт, солиорол илэрсэн талаар мэдээлэгдсэн. Урт хугацааны эмчилгээний үед нүд, захын мэдрэлийн үрэвсэл үүсэж болно. Энэ тохиолдолд эмийн хэрэглээг зогсооно.
4. Хэт мэдрэгшлийн урвал: Халуурах, судасны тууралт, судасны хаван, чонон хөрвөс, анафилакси илэрч болно. Хижигийн халууралтын эмчилгээний үед Herxheimer's урвал илэрч болно.
5."Саарал" хам шинж: Хордлогын урвал нас баралт, дутуу нярай, гүйцэд нярайд үүсдэг; эдгээр урвалтай холбоотой шинж тэмдгийг бүхэлд нь "саарал хам шинж" гэнэ. Жирэмсний хугацаанд хлорамфеникол хэрэглэж байсан эхээс төрсөн нярайд саарал хам шинж илэрсэн нэг тохиолдол бүртгэгдсэн. 3 сартай хүүхдэд нэг тохиолдол илэрсэн. Эдгээр өвчтөнүүдэд эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээнд дараах дүгнэлтийг үзүүлэв: ихэнх тохиолдлууд хлорамфениколын эмчилгээний эхний 48 цагт илэрсэн. Шинж тэмдгүүд нь хлорамфениколыг өндөр тунгаар 3-4 өдөр үргэлжлүүлэн хэрэглэхэд үүсдэг.
НАЙРЛАГА
Хлорамфеникол натрийн сукцинат 1г х.х.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Salmonella typhi*үүсгэгдсэн цочмог халдвар
Дараах мэдрэмтгий омгоор үүсгэгдсэн хүнд халдваруудад:
- Salmonella spр.
- H. Influenzae, ялангуяа менингитийн халдварууд
- Rickettsia
- Лимфогранулома - psittacosis бүлэг
- Янз бүрийн грам-сөрөг бактераар үүсгэгдсэн бактереми, менингит, бусад ноцтой грам-сөрөг нянгийн халдварууд
- Бусад бактерийн эсрэг эмд тэсвэртэй түүнд мэдрэг омгийн эсрэг.
Уйланхайт фиброзын дэглэм *хлорамфениколыг хижигийн халууралт дахих магадлалыг бууруулахын тулд эмчилгээний түвшинд хүргэх зорилгоор өвчлөлөөс хойш 8-10 хоног хэрэглэхийг зөвлөнө.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Хлорамфениколыг бусад эмүүдийн адил эмчилгээний идэвхийг үнэлэн тунг тогтооно. Түүнд мэдрэг бичил биетний эсрэг хариу үйлдэл үзүүлэх 50мг/кг/ тунгаар хэрэглэхэд цусан дах агууламж ихсэнэ.
Дараах аргаар хэрэглэхийг зөвлөнө:Судсанд 10% (100 мг/мл) уусмалыг хамгийн багадаа 1 минутын завсарлагатай тарина. Энэ уусмалыг бэлтгэхдээ 10 мл тарилгын ус эсвэл 5% декстроз нэмнэ.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ПТ САНБЭ ФАРМА, Индонези