Skip to Content

Клиндабиокс 100мг №3

https://mpharm.mn/web/image/product.template/13405/image_1920?unique=b46f12b
(0 сэтгэгдэл)

31'200.0000 ₮ 31200.0 MNT 31'200.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

КЛИНДАВИОКС хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай:

    • Хэрэв та суулгалттай эсвэл антибиотик хэрэглэх үед ихэвчлэн суулгадаг бол;
    • Кроны өвчин, шархлаат колит зэрэг гэдэсний үрэвсэлт өвчний өгүүлэмжтэй бол.

Хэрэв та КЛИНДАВИОКС хэрэглэх үед эсвэл дараа нь хүнд, удаан үргэлжилсэн эсвэл цустай суулгалт үүсвэл. Эмчилгээг тасалдуулах шаардлагатай байж болзошгүй тул та даруй эмчид хандаарай. Энэ нь антибиотик эмчилгээний дараа үүсдэг гэдэсний үрэвслийн шинж тэмдэг байж болно (псевдомембраноз колит).

ГАЖ НӨЛӨӨ

Бусад бүх эмийн адил КЛИНДАВИОКС гаж нөлөө үүсгэх хэдий ч бүх хүнд биш юм

Хэрэв та дараах тохиолдолд эмчдээ яаралтай хэлээрэй:

    • хүнд хэлбэрийн, байнгын эсвэл цустай суулгалт үүсэх (энэ нь ходоодны өвдөлт, халууралттай холбоотой байж болно). Энэ нь антибиотик эмчилгээний дараа тохиолдож болох цөөвтөр илрэх гаж нөлөө бөгөөд гэдэсний ноцтой үрэвсэл эсвэл бүдүүн гэдэсний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдэг байж болно (псевдомембраноз колит);
    • маш хүчтэй харшлын урвал эсвэл арьсны урвалыг мэдрэх. Эдгээр нь маш ховор тохиолддог гаж нөлөө юм.

НАЙРЛАГА

Клиндамицин 100мг 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

КЛИНДАВИОКС нь үтрээнд хэрэглэх лаа юм. Энэ нь бактерийн вагиноз гэж нэрлэгддэг үтрээний бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг антибиотик болох клиндамицин агуулдаг.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

КЛИНДАВИОКС-н тун нь гурван шөнө дараалан унтахынхаа өмнө үтрээнд нэг лаа хийх юм. Үтрээнд хийсний дараа лаа хайлж, алга болно.

  • Нэг лааг боодлоос нь салга.
  • Нуруугаар эсвэл хажуу тийш харан хэвтэнэ.
  • Лааг үтрээнд эрхий хуруугаараа барьж, зөөлөн түлхэн аль болох гүнзгий оруулна.
  • Үтрээнд орсны дараа лаа хайлдаг. Аль болох хурдан хэвтэх эсвэл хэвтсэн байх ёстой. Энэ нь алдагдлыг хамгийн бага хэмжээнд байлгах болно.
  • Лаа хэрэглэхийн өмнө болон дараа нь гараа үргэлж угаах ёстой.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ФАРМАПРИМ ХХК, Молдав Улс