Skip to Content

Мезатрин 500мг №6

https://mpharm.mn/web/image/product.template/16734/image_1920?unique=50ed04f
(0 сэтгэгдэл)

19'500.0000 ₮ 19500.0 MNT 19'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА
Азитромицин, эритромицин эсвэл макролидын бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэг эмчлүүлэгчдэд хэрэглэхгүй. Эргот уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.

ГАЖ НӨЛӨӨ

МЕЗАТРИН®250 болон 500 нь сайтар тэсвэрждэг тул гаж нөлөө бага тохиолддог. Ихэнх гаж нөлөө нь дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах зэрэг ходоод гэдэсний замтай холбоотой.

Давтамж багатай (≤1%) гаж нөлөөнүүдийг доор харуулав. Үүнд:

  • Зүрх судас

: зүрх дэлсэх, цээжээр өвдөх,

  • Ходоод гэдэсний зам

: диспепси, гэдэс дүүрэх, бөөлжих, баас хар гарах, цөс зогсонгшилын шалтгаант шарлалт,

  • Шээс бэлгийн зам

: мөөгөнцрийн халдвар, үтрээний үрэвсэл, бөөрний үрэвсэл

  • Төв мэдрэлийн тогтолцоо

: толгой эргэх, толгой өвдөх, нойргүйдэх, вертиго, ядарч сульдах

  • Харшил

: тууралт гарах, гэрэлд хэт мэдрэгших, судаслаг хаван

НАЙРЛАГА

  • Азитромицин 500мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

МЕЗАТРИН® 250 болон 500 мг -н бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдваруудын хөнгөн болон дунд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.

  • Амьсгалын доод зам

Уушгины архаг бөглөрөлт өвчний Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Streptococcus pneumonia-аар үүсгэгдсэн бактерийн цочмог сэдрэл

  • Амьсгалын дээд зам

Streptococc-ийн гаралтай залгиурын үрэвсэл\гүйлсэн булчирхайн үрэвсэл, Streptococcus pyogenes-ээр үүсгэгдсэн залгиурын цочмог үрэвсэл\гүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн үед эхний эгнээний эмчилгээний өөр нэг хувилбар байдлаар хэрэглэнэ.

  • Арьс болон арьсан доорх эд

Staphylococcus aureus, Streptococcus pyogenes эсвэл Streptococcus agalactiae-аар үүсгэгдсэн арьс болон арьсан доорх эдийн хүндрэлгүй халдварууд.

  • Бэлгийн замаар дамждаг халдварууд

Chlamydia trachomatis-аар үүсгэгдсэн Gonococc-ийн бус шалтгаант шээсний сүвний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд амьсгалын дээд ба доод замын халдварын үед 500 мг тунгаар 1 удаа 3 хоног ууна. Арьс ба зөөлөн эдийн халдварын үед эхний өдөр 1000 мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба дараагийн 2-5 дахь өдрүүдэд хоногт 500 мг тунгаар хэрэглэнэ. Шээс бэлгийн замын халдварын (хүндрэлгүй шээсний сүв ба умайн хүзүүний үрэвсэл) үед 1 г-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Лаймын өвчин ба erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 1 г-аар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 500 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хавсарсан эмчилгээнд хоногт 1 г-аар 3 хоног хэрэглэнэ. Хүүхдэд 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэх буюу эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 5-10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 20 мг/кг тунгаар, дараагийн 2-5 өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

  • САНБЕ ФАРМА,  Индонез