АНХААРУУЛГА
Иодид, иодын молекул эсвэл ковалент холбоот иод агуулсан бэлдмэлд түүнчлэн эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан эмэнд хэт мэдрэмтгий бол хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
Хамгийн түгээмэл гаж нөлөө (ГЖ) амтны өөрчлөлт, фолликулит, назофарингит, толгой өвдөх, лимфаденопати (I шатны плацебо-хяналтат судалгаа). Эдгээр ГЖ-ны ихэнх нь нэг удаа бүртгэгдсэн бөгөөд аяндаа арилсан. Ихэнх өвчтөнүүдэд эдгээр гаж нөлөө нь энисамиум иодидын хэрэглээг зогсооход хүргээгүй.
Плацебо хяналттай 3 шатны судалгаанд ходоод гэдэсний замын эмгэг (аманд гашуун амт), хэхрэх, хоолой халуун оргих шинж тэмдэг илэрсэн.
Энисамиум иодидын бүлэгт плацебо бүлгийнхнээс илүү элбэг тохиолддог гаж нөлөөг авч үзсэн бөгөөд хоёроос дээш хүнд бүртгэгдсэн байна.
Хүснэгт 3-т эмийг эмнэлзүйн туршилт, бүртгэлийн дараа хэрэглэх явцад ажиглагдсан сөрөг урвалуудыг харуулав. Давтамжийг дараах байдлаар тодорхойлно: маш элбэг (≥1/10), элбэг (≥1/100, <1/10), цөөн (> 1/1 000, <1/100), давтамж тодорхойгүй (илрэлийн үзүүлэлтийг тооцох боломжгүй).
НАЙРЛАГА
1 шахмалд амизон (энисамиум иодид) 125 мг (0,125 г) эсвэл 250 мг(0,25 г)
туслах бодис: лактоз моногидрат, бичил талст целлюлоз, повидон, натрийн кроскармелоз, кальцийн стеарат
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амизоныг томуу, амьсгалын замын цочмог вируст халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Энисамиум иодидыг хоолноос 2 цагийн өмнө зажлахгүйгээр ууна. Нэг удаагийн дээд тун - 1000 мг (1гр), хоногийн дээд тун - 2000 мг (2гр). Эмчилгээ. Насанд хүрэгчдэд энисамиум иодидыг өдөрт 500 мг (0,5гр) тунгаар 3 удаа эсвэл 1000 мг (1гр) тунгаар 2 удаа ууна.
12 настай хүүхдэд энисамиум иодидыг өдөрт 500 мг (0,5гр) тунгаар 3 удаа ууна. 6 - 12 настай хүүхдэд өдөрт 125 мг (0,125гр)тунгаар 2 - 3 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа - 7 хоног.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
АО «Фармак»,
Украина