Skip to Content

Примафунгин 100мг №3 эмэгтэйчүүдийн лаа

https://mpharm.mn/web/image/product.template/13460/image_1920?unique=3d2ab55

21'000.0000 ₮ 21000.0 MNT 21'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Сарын тэмдгийн үед лааг хэрэглэхгүй. Мөн эмчилгээнд хэрэглэх үед бэлгийн хавьтлыг хориглоно. Бэлгийн хамтрагчид мөөгөнцрийн халдварыг тодорхойлон ээлж эмчилгээг хамтруулан хийнэ. Бас жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэх нь зүйтэй. Архаг болон дахилтат халдварын үед хэсэг газрын эмчилгээтэй зэрэгцэн шахмалаар уух эсвэл натамициныг тосон хэлбэрээр хэрэглэнэ. Цетилын спиртэнт мэдрэг бол үтрээнд лаа хэрэглэхэд бэлэг эрхтэн орчим халуун оргих шинж үүснэ.

Гаж нөлөө

Хэсэг газрын урвал – хөнгөн хэлбэрийн үрэвсэл, бага зэрэг халуун оргих шинж үүснэ.

Үтрээн дотор хийнэ. Насанд хүрсэн эмэгтэй өдөрт 1 ширхэг лаа хийн нийт 3–6 хоног хэрэглэнэ. Лааг оройд унтахын өмнө (хэвтэх үед) үтрээнд гүн оруулна. Эмчилгээг сарын тэмдэг ирэхээс хэд хоногийн өмнө дуусахаар эсвэл сарын тэмдгийн дараагаас эхлүүлэн хийнэ.

ООО "ФАРМАПРИМ",Молдов улс

1 лаанд:Идэвхтэй бодис: натамицин – 100 мг.

Туслах бодис: адипины хүчил, цетилийн спирт, сорбитан триолеат, полисорбат-80, натрийн гидрокарбонат, хатуу тос (лааны суурь материал).

Гол нь Кандида мөөгөнцрөөр үүсгэгдсэн вагинит, вульвит, вульвовагинит эмчилгээнд хэрэглэнэ.