Skip to Content

Алоэ шингэн экстракт-Дарница 1мл №10

https://mpharm.mn/web/image/product.template/13611/image_1920?unique=c61ff8b
(0 сэтгэгдэл)

9'000.0000 ₮ 9000.0 MNT 9'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА
Эмийн бэлдмэлд хэт мэдрэг ихэссэн. Зүрх судасны хүнд хэлбэрийн өвчин, артерийн гипертензи, ходоод гэдэсний цочмог эмгэг (суулгах), гэдэсний түгжрэл, Кроны өвчин, шархлаат колит, аппендицит, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлт, геморрой, элэг бөөрний үйл ажиллагааны алдагдал, нефроз-нефритын хүндэрсэн хэлбэр, тархмал гломерулонефрит, цистит, метрорраги, гемоптиз, цөсний чулуу зэргийн үед хэрэглэхийг хориглоно.

ГАЖ НӨЛӨӨ

Ходоод гэдэсний замд: цочрох, диспепси, хэвлийгээр өвдөх,Зүрх судасны систем: артерийн даралт ихдэх

Дархлалын систем: харшлын урвал үүний дотор гипереми, загатнаа, тууралт, чонон хөрвөс

Хэсэг газрын урвал: толгой эргэх, бага аарцгийн эрхтнээс цус гарах, сарын тэмдэгийн цус гаралт ихсэх, шатах мэдрэмж төрөх, гипертерми, хэсэг газарт эмзэглэх, гипереми, загатнаа үүснэ.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис: aloe extractum siccum;

1мл хандад алоэ хуурай ханд 100%, хуурай бодисд кальцын давс, магнийн хүчил -2,25мг

Туслах бодис: натри хлорид, тарилгын ус  

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Миопийн хөгжил, миопын хориоретинит, блефарит, коньюнктивит, кератит, ирит, болор цайх, мөн ходоод дээрх гэдэсний шархлаанд (хавсарсан эмчилгээнд) хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Туншилыг нээхийн өмнө доторх бэлдмэлийг нэг төрлийн хөвмөл болтол нь сэгсэрнэ.

Алоэ хандыг өдөр бүр арьсан дор 1мл тарина (хоногийн дээд тун 3-4мл), 3-5 насны хүүхдэд 0,2-0,3 мл, 5-с дээш насны хүүхдэд 0,5мл тунгаар тарина. Курс эмчилгээ 30-50 тарилга. 2 ба 3 сарын дараа давтан хэрэглэж болно.  

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
 ЧАО «Фармацевтическая фирма «Дарница», Украина