АНХААРУУЛГА
Албендазолыг 6 хүртэлх насны хүүхдэд хэрэглэсэн судалгаа байхгүй.
Албендазол элэгний энзимүүдийн түвшинд нөлөөлнө. Цусны цагаан эсийн тоо буурсан талаар тэмдэглэгдсэн. Энэ нь E. multiocularis эмчилгээний үед ихэвчлэн илэрдэг. Иймд элэгний үед ажиллагаа, цусны эсүүдийн хэвийн хэмжээнд байх үед эмчилгээг эхлэн цаашид эмчилгээний мөчлөг бүрд 2 удаа шинжилгээ хийн хянана.
ГАЖ НӨЛӨӨ
Ходоод гэдэсний замын хямрал, толгой өвдөх, толгой эргэх шинж эмчилгээний явцад илрэнэ. Эдгээр шинжүүд нь ихэвчлэн бага зэрэг илэрдэг. Үс халцрах шинж тамхи таталтаас хамааран 2%-д илэрсэн гэж тэмдэглэгдсэн. Тууралт, халуурах шинж эхний цөөхөн хоногийн эмчилгээний үед илэрсэн. Эмчилгээний үед өндөг хагарснаас харшлын шок илэрч болно. Мөн өвчтөнд эмчилгээний үед тархинд нөлөөлснөөр чичрэх, менин төст шинжүүд илэрч болно.
НАЙРЛАГА
Албендазол
200 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Зеставалыг Echinococcus granulosus, E. multiocularis-р үүсгэгдсэн бэтгэний эмчилгээнд хэрэглэнэ. Зеставалыг өвчтөнд бэтгэний мэс ажилбарын өмнө дараа нэмэлт эхний ээлжийн эмчилгээнд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Зеставал 200 мг: аяга усаар даруулж бүхлээр нь залгина.
Зеставал 400 мг: аажим зажилна.
Насанд хүрэгчид, өндөр настанд: Echinococcus granulosus: Зеставалыг 800 мг/өдөр тунг хуваан 28 өдрийн турш, 14 хоногийн завсарлагтайгаар хэрэглэнэ.
Зеставалыг дээд тал 3 удаагийн давтамжтай хэрэглэнэ. Эмчилгээний үр дүн илрэх магадлал (рентген эсвэл хэт авианы / CT сканд өндөггүй, нягт буюу мембранаар тусгаарлагдсан өөрчлөлттэй) бага бол гурван удаагийн давтамж шаардлагагүй. Зеставал нь элэг, уушиг, гялтангийн уйланхайн эмчилгээнд үр дүнтэй.
E. multiocularis: 800 мг/өдөр тунг хуваан 28 хоногийн турш 14 хоногийн завсарлагтайгаар өгнө. Хяналтанд удаа хугацааны эмчилгээ шаардана.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр