Skip to Content

Габенил 300мг №50

https://mpharm.mn/web/image/product.template/13694/image_1920?unique=1e608b7
(0 сэтгэгдэл)

32'500.0000 ₮ 32500.0 MNT 32'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Бөөрний эмгэгтэй бол: Эмч танд эмийн тун, хэрэглэх аргыг тохируулан бичнэ.
  • Гемодиализ хийлгэж байгаа бол (бөөрний дутагдлын үед хортой бодисыг зайлуулах зорилгоор) эмчдээ заавал мэдэгдээрэй.
  • Булчин өвдөх болон сулрах шинж тэмдэг илэрвэл эмчтэйгээ холбоо барина уу.
  • Хэвлийн тасралтгүй өвдөлт, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчтэйгээ холбоо барина уу. Эдгээр нь нойр булчирхайн цочмог үрэвсэл (цочмог панкреатит)-ийн шинж тэмдэг байж болзошгүй.
  • Габапентин хэрэглэсний дараа эмийн хамаарал болон донтох тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Хэрэв та донтох эсвэл эм хэтрүүлэн хэрэглэх түүхтэй бол эмчтэйгээ ярилцана уу.
  • Габапентин зэрэг эпилепсийн эсрэг эм хэрэглэж буй цөөн тооны хүн өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлох сэдэл төрөх тохиолдол гарсан байдаг. Хэрэв ийм бодол төрвөл нэн даруй эмчтэйгээ холбоо барина уу.

ГАЖ НӨЛӨӨ
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ хэрэглэх зааварт тусгагдаагүй аливаа гаж нөлөө хамаарна. Та мөн гаж нөлөөг шууд мэдээлж болно (доорх дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү). Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжтой

НАЙРЛАГА
Нэг капсул нь 400 мг габапентин агуулдаг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Габенил нь эпилепси болон захын мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй өвдөлтийг (мэдрэлийн ширхэгийн нейропатийн архаг өвдөлт) эмчлэхэд хэрэглэдэг эмийн бүлэгт хамаарна.

Габенилын идэвхтэй бодис нь габапентин юм. Габенилыг дараах тохиолдолд хэрэглэнэ:

  • Эпилепсийн янз бүрийн хэлбэрүүдийг (тархины тодорхой хэсэгт эхэлдэг таталт бөгөөд тархины бусад хэсэгт тархсан эсэхээс үл хамааран) эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Эмч таны эпилепсийн эмчилгээнд хэрэглэж буй эм үр дүнгүй тохиолдолд Габенилыг нэмэлт эмчилгээнд жор бичнэ. Та эмчийн заавраар Габенилыг одоо хэрэглэж буй эмтэйгээ хамт уух ёстой. Габенилыг насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхдүүдэд дангаар нь хэрэглэж болно.
  • Захын мэдрэлийн өвдөлт (мэдрэлийн ширхгийн нейропатийн архаг өвдөлт) Захын мэдрэлийн өвдөлтийг чихрийн шижин эсвэл бүслүүр яр (herpes zoster) зэрэг янз бүрийн өвчин үүсгэж болно. Өвдөлтийн мэдрэмж нь халуу оргих, төөнөх, лугших, цоонох, зүүгээр хатгах мэт хүчтэй өвдөх, булчин чангарах, эрвэгэнэх, бадайрах, хатгах гэх мэтээр илэрч болно.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эхлэх тун нь ихэвчлэн өдөрт 300-900 мг байна. Дараа нь эмч тунг аажмаар нэмэгдүүлж, хоногт дээд тал нь 3600 мг хүртэл нэмэгдүүлж болно. Хоногийн тунг өглөө, өдөр, орой 3 хувааж ууна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Ремедика ХХК, Кипр