Skip to Content

Гриппофлю №10 цангис

https://mpharm.mn/web/image/product.template/13703/image_1920?unique=1889a64
(0 сэтгэгдэл)

20'000.0000 ₮ 20000.0 MNT 20'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА
Титэм судасны хүнд хэлбэрийн атеросклероз, зүрх судасны өвчин, цочмог гепатит, цус задралын цус багадалт, гуурсан хоолойн багтраа, элэг, бөөрний хүнд эмгэг, түрүү булчирхайн гиперплази, түрүү булчирхайн гипертрофийн улмаас шээс саадтай гардаг, цусны өвчин, глюкоз-6-фосфат дегидрогеназын  дутагдал, төрөлхийн гипербилирубинеми (Гилберт, Дубин-Жонсон, Роторын хам шинж), архаг хоол тэжээлийн дутагдал (илчлэгийн дутагдал) ба шингэн алдалт, пилородуоденаль саатал, ходоод ба дээд гэдэсний шархлаа, эпилепси, дигоксин, зүрхний гликозид, эрготамины алкалоидууд (жишээлдбэл: эрготамин, метисергид),  түүнчлэн элгэнд гаж нөлөөтэй эмүүд (барбитурат, фенитоин, фенобарбитал, карбамазепин, рифампицин, изониазид, зидовудин болон элэгний микросомын ферментийн бусад өдөөгч) эмүүдтэй хамт хэрэглэх зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.

НАЙРЛАГА                                                                                                                                    Идэвхтэй бодис: парацетамол 325 мг, фенилэфрин гидрохлорид 10 мг, фенирамин малеат 20 мг, аскорбины хүчил 50 мг.

Туслах бодис: сахароз (элсэн чихэр) - 11707,4 мг, нимбэгийн хүчил – 710 мг, натрийн цитрат дигидрат - 105 мг, «Бөөрөлзгөнийн» амт - 20 мг, кальцийн фосфат - 50 мг, титаны давхар исэл - 2 мг, хинолины шар будаг (E-104) – 0,3 мг, азорубины будаг – 0,3 мг.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
1. Ханиад, томуу зэрэг амьсгалын замын цочмог вирусийн шалтгаант эмгэг: өндөр

2. Халуурах, жихүүцэх, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх,

3. Найтаах, булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг бүхий халдвар, үрэвсэлт өвчний

4.Шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА                                                                                                                      

Ууж хэрэглэнэ.Нэг уут нунтгийг аяганд хийж, халуун ус нэмээд бүрэн уусах хүртэл хутгана. Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 1-2 цагийн дараа ууна. Насанд хүрэгчид болон 12-аас дээш насны хүүхдүүд нэг уутыг өдөрт 3-4 удаа, 4-6 цагийн зайтай ууна. Хоногийн дээд тун нь 4 уут. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5 хоногоос ихгүй байна.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

"Марбиофарм" ХК, Орос