АНХААРУУЛГА
- Хэрэв та жин багатай эсвэл өндөр настай бол Реметаныг хамгийн бага тунгаар хамгийн богино хугацаанд хэрэглэх хэрэгтэй.
- Та Реметан хэрэглэж байгаа үед зүрхний шигдээс, цус харвах эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Хэрэв та өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа бол эрсдэл өндөр байдаг. Хэр их, хэр удаан хэрэглэх талаар эмчийн зааврыг үргэлж дагаж мөрдөөрэй.
- Эдгээр эмийг ууж байх үед таны эмч танд үе үе үзлэг хийж болно.
- Хэрэв та СБҮЭЭ ууж байхдаа ходоодны асуудалтай байсан бол, ялангуяа өндөр настай бол та ямар нэгэн ер бусын шинж тэмдэг илэрвэл тэр даруй эмчид мэдэгдэх ёстой.
- Үрэвслийн эсрэг эм учраас Реметан нь халдварын шинж тэмдэг, тухайлбал, толгой өвдөх, өндөр халууралтыг бууруулдаг. Хэрэв таны бие тавгүйрхэж, эмчид үзүүлэх шаардлагатай бол Реметан лааг хэрэглэж байгаагаа хэлэхээ мартуузай.
ГАЖ НӨЛӨӨ
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй. Хамгийн бага үр дүнтэй тунг шаардлагатай хамгийн богино хугацаанд хэрэглэснээр гаж нөлөөг багасгаж болно
НАЙРЛАГА
Диклофенак Натри 100 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Реметан нь үе мөч, булчин, шөрмөсний өвчин намдаах, хавдалт, үрэвслийг намдаах үйлчилгээтэй:
- Хэрхийн артрит, остеоартрит, цомчог тулай, анкилоз спондилит.
- нурууны өвдөлт, шөрмөс таталт, зөөлөн эдийн спортын гэмтэл, хөлдсөн мөр, мултрал, хугарал.
- Шөрмөсний үрэвсэл, шөрмөсний хүүдийн үрэвсэл, бурсит.
- Шүдний болон жижиг мэс засалтай холбоотой өвдөлт, үрэвслийг эмчлэхэд хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Лааг өдөрт нэг, хоёр, гурван удаа, хоногийн дээд тунг 150 мг хүртэл байж болно. Танд хэрэгтэй лааны тоо нь эмчийн зөвлөсөн тунгаас хамаарна.
Таны эмч таныг өндөр настай бол насанд хүрэгчдийн ердийн тунгаас бага тунгаар хэрэглэхийг зөвлөж болно. Таны эмч мөн Реметан лаа таны ходоодонд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа эсэхийг ялангуяа лаа хэрэглэж байгаа эхний 4 долоо хоногт сайтар шалгаж үзэхийг хүсч болно.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Ремедика ХХК, Кипр