АНХААРУУЛГА
Эмийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг. Агранулоцитоз, цитостатик эсвэл халдварын нейтропени. Элэг, бөөрний дутагдал, удмын глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалаас үүдэлтэй цус задралын цус багадалт. Ацетилсалицилын хүчлийн улмаас бронхын багтрааны сэдрэл. Анеми, лейкопени. Шалтгаан тодорхойгүй гэдэсний өвдөлт. Бөөрний өвчин: пиелонефрит, гломерулонефрит, ялангуяа асуумжаар. Систолын артерийн даралт 100мммуб-с бага өвчтөнд судсанд тарихгүй. Олон гэмтэл, шок, порфиритэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
Элэг, цөсний дамжуулах зам: гепатит
Бөөр, шээс дамжуулах зам: олигоури, анури, протейнури, бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсний өнгө улаан болох
Зүрх судасны систем: артерийн даралт буурах, тахикарди,
Цус, тунгалагийн систем: агранулоцитоз, лейкопени, тромбоцитопени, анеми, гранулоцитопени
Дархлалын систем: хэт мэдрэгшлийн урвал, арьс салст бүрхүүлийн тууралт, арьсны гипереми, загатнаа, чонон хөрвөс, коньюнтивит, Квинкын хаван, ховор- Стевенс-Жонсын хам шинж, Лайлын хам шинж, гуурсан хоолойн агчилт хам шинж, анафилаксийн урвал, анафилаксийн шок үүснэ.
Хэсэг газарт илрэх урвал: тарилгын хэсэгт шүүдэс үүсэх, гипереми, хаван, голомтод тууралт, арьсны загатнаа үүсч болно.
НАЙРЛАГА
1 мл уусмалд метамизол натри (анальгин) 500мг
Туслах бодис: усгүйжүүлсэн натри сульфит (E221), натри формальдегид сульфоксилат дигидрат, шингэрүүлсэн хлорт устөрөгчийн хүчил, тарилгын ус.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Олон шалтгаант, тодорхой байршилтай хөнгөн дунд зэргийн өвдөлтийн хам шинж (толгой, шүд, түлэгдэл, мэс заслын дараах өвдөлт, сарын тэмдэггүйжих, үений өвдөлт, мэдрэлийн өвдөлт, радикулит, миозит), дулааны хам шинж, халууралт (томуу, амьсгалын цочмог болон бусад халдварууд), элэг бөөрний хүчтэй өвдөлт (булчингийн агчил тавиулах эмүүдтэй хамт хэрэглэх).
Хориглох заалт
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Булчинд болон венийн судсанд тарина. Хувь хүний онцлог, өвчний хүнд хөнгөнөөс хамааран тунг тохируулна. Өвдөлт намдаах үйлдэл нь судсанд булчинд тарьснаас илүү илрэнэ. Уусмалыг хэрэглэхийн өмнө биеийн хэмтэй ижил болтол хөргөнө. Венийн судсанд тарихад артерийн даралт огцом буурч болох тул өвчтөнийг хэвтэрийн байрлалд байлган тарилгыг аажим (1мл/мин хурдтай ) тарих ба артерийн даралт, зүрхний цохилт, амьсгалыг сайтар хянана. Шокын эсрэг эмчилгээний нөхцөл шаардагдана. Венийн судсанд урт зүүгээр тарина.
Насанд хүрэгчидэд: өдөрт 2-3 удаа 0,5-1 мл (250-500мг) тунгаар тарина. Нэг удаагийн дээд тун -1мл (500мг), хоногийн дээд тун -2 мл (1г).
1 хүртэлх насны хүүхдэд: биеийн жинд 0,01 мл/кг. 1 хүртэлх насны хүүхдэд зөвхөн булчинд тарина. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 3 хоног хүртэл байна.
1-с дээш насны хүүхдэд 1 настайд 0,1мл тунгаар өдөрт 1-2 удаа. Хэрэглээний үргэлжлэх хугацаа 3 хоног хүртэл байна.
Хүүхэд: 1 хүртэлх насны хүүхдэд эмийн бэлдмэлийг зөвхөн булчинд тарина. Хүүхдэд зөвхөн эмчийн хяналтанд амь насанд аюултай заалтаар хэрэглэнэ.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
ЧАО «Фармацевтическая фирма «Дарница»
Украина