Skip to Content

Флексижоинт нунтаг 5.5г №30

https://mpharm.mn/web/image/product.template/17293/image_1920?unique=06caeec
(0 сэтгэгдэл)

135'000.0000 ₮ 135000.0 MNT 135'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Глюкозамин нь остеоартрит өвчний үндсэн шалтгааныг эмчилдэг ба эмчилгээний үр нөлөө нь зөвхөн 2-3 долоо хоногийн дараа л ажиглагдана. Тиймээс Глюкозаминтай эмчилгээний эхний 2-3 долоо хоногт шаардлагатай бол өвдөлт намдаах эм эсвэл үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөж байна.
  • Жирэмсний эхний гурван сард хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул глюкозаминыг хүүхдэд хэрэглэхээс зайлсхийнэ.
  • Элэг, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй өвчтөнүүдэд эмчилгээг эмчийн хяналтанд хийх шаардлагатай.
  • Бусад хавсарсан үений болон эмгэг илэрч болох тул эмчээс зөвлөгөө аван эмчилгээний өөр аргыг хэрэглэх нь зүйтэй.
  • Энэхүү бүтээгдэхүүн нь хясааны хайрсан бүрхүүлээс гаралтай глюкозамин агуулдаг тул хясаанд харшилтай өвчтөнүүдэд өгөх ёсгүй.
  • Энэ бүтээгдэхүүн нь үхрийн гаралтай хондроитин агуулдаг.
  • Жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

НАЙРЛАГА

Уут бүрд-

Глюкозамин HCl ...................................1500 мг

Хондроитин Сульфат ................................1200 мг

(Хондроитин Сульфат Натриас гарган авсан 1320.6 мг)

Метилсулфонилметан (MСM) ................900 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Остеоартритын нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

 Зөвхөн ууж хэрэглэнэ.

Насанд хүрэгсэд:

Өдөрт нэг уутыг хоолны өмнө (250мл усанд уусган), эсвэл эрүүл мэндийн мэргэжилтний шууд зөвлөснөөр ууна.

Хүүхдэд:

Хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ВИНВА МЕДИКАЛ ХХК. ГХК, Малайз