Skip to Content

Диклофенак лаа 100мг №10

https://mpharm.mn/web/image/product.template/17366/image_1920?unique=d1ea12e
(0 сэтгэгдэл)

13'500.0000 ₮ 13500.0 MNT 13'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

Эм хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

  • Гаж нөлөөний эрсдэлийг бууруулахын тулд шинж тэмдгийн эсрэг хамгийн бага үр дүнтэй тунг, хамгийн богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.
  • Энэ эм нь халдварын шинж тэмдгийг (толгой өвдөх, халуурах) далдлах, бүдгэрүүлэх боломжтой. Хэрэв та халдвар авсан байж магадгүй гэж бодож байвал эмчид хандаарай.
  • Урьд өмнө нь диклофенак хэрэглээгүй байсан ч харшлын урвал үүсгэж болно.
  • Ахмад настай (65 ба түүнээс дээш) өвчтөнүүд диклофенакийн гаж нөлөөнд илүү өртөмтгий байдаг. Хэрэв танд ер бусын шинж тэмдэг илэрвэл эмчдээ хэлээрэй.
  • Маш ховор тохиолдолд диклофенак нь арьсны ноцтой урвал үүсгэдэг. Арьсны тууралт, салст бүрхэвчийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн бусад шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандаарай.

ГАЖ НӨЛӨӨ

Бусад эмийн нэгэн адил диклофенак нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрд тохиолддоггүй.

Хамгийн бага, эмчилгээний үр дүнтэй тунгаар богино хугацаанд хэрэглэснээр гаж нөлөөнөөс сэргийлж болно.

http://www.druginfo.mohs.mn/#ViewID=UDB_DISProductQuantity_DetailView&ObjectKey=186135&ObjectClassName=UIS.UDB_DISProductQuantity&mode=View

НАЙРЛАГА
диклофенак натри  100 мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Диклофенак эм нь стероид бус үрэвслийн эсрэг эм (NSAID) бүлэгт хамаарах диклофенак натрийн идэвхтэй бодис агуулдаг. Энэ нь хэрэх өвчний эсрэг, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах нөлөөтэй.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эмч, эм зүйчийн зөвлөмжийн дагуу эмийг хэрэглээрэй. Хэрэв эргэлзэж байвал эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай. Лаа нь шулуун гэдсээр хэрэглэх ёстой. Гэдэсний агуулагдахууныг гадагшлуулсны дараа лаа хэрэглэхийг зөвлөж байна.    

Насанд хүрэгчид: Хоногийн зөвлөх тун 1 ширхэг лааг өдөрт 1 удаа хэрэглэнэ.

Хоногийн дээд тун 150 мг-аас хэтрүүлэхгүй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ФАРМАПРИМ ХХК, Бүгд Найрамдах Молдав Улс,