Skip to Content

Преднизолон-Дарница 30мг/мл-1мл №1

https://mpharm.mn/web/image/product.template/17547/image_1920?unique=3d2ab55

4'200.0000 ₮ 4200.0 MNT 4'200.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Преднизолоныг бусад эмийн бэлдмэлтэй хамт нэг дор хэрэглэх, дуслын нэг систем, тариурт холиж болохгүй! Бэл​дмэлийг судас, булчин, үенд тарина. Преднизолоны тун өвчний хүнд хөнгөний зэргээс хамаарна.

«Фармацевтическая фирма «Дарница», Украина, 02093, г. Киев,

Үйлчлэгч бодис: преднизолон: 1мл уусмалд преднизолон - 30мг-тай дүйцэхүйц преднизолоны натрийн фосфат агуулна.

Туслах бодис: динатрийн эдетат, натрийн гидрофосфат додекагидрат, калийн дигидрофосфат, 96% этанол, пропиленгликоль, тарианы ус. 

Булчинд, судсанд тарих: Холбогч эдийн системийн өвчнүүд: системийн чонон яр, арьс-булчингийн үрэвсэл, арьс холбогч эдээр солигдох, зангилаат периартрит, Бехтеровын өвчин; Цусны өвчнүүд: цочмог цус задралын цус багадалт, лимфогранулематоз, гранулоцит эсийн тоо цөөрөх, тромбоцитын пурпур, агранулоцитоз, төрөл бүрийн хэлбэрийн лейкеми;

Арьсны өвчнүүд: ердийн экзем, олон хэлбэрт шүүдэст улайрал, цэврүүдэлт өвчин,  эритродерми, зулгаралтат арьсны үрэвсэл, хажираст арьсны үрэвсэл, хайрст үлд, үс унах, адреногениталь хам шинж;

Орлуулах эмчилгээ: Аддисоны өвчний сэдрэл;

Яаралтай байдал: бүдүүн гэдэсний хүнд хэлбэрийн, өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин, шок (түлэгдэлтийн, гэмтлийн, мэс заслын, анафилаксийн, хордлогын, цус юүлэлтийн), гуурсан хоолойн багтраат байдал, бөөрний дээд булчирхайн цочмог дутагдал, элэгний ком, харшлын хүнд хэлбэрийн урвал, анафилаксийн урвал, цусан дахь сахарын хэмжээ буурсан байдал зэргийн үед тарина.

Үенд тарих:  олон үений архаг үрэвсэл, том үений яс-үений үрэвсэл, хэрх төст үений үрэвсэл, гэмтлийн дараах үений үрэвсэл, артроз зэрэгт тарина.