Skip to Content

Парацетамол 125мг №6 ш/г лаа

https://mpharm.mn/web/image/product.template/18007/image_1920?unique=0259b77
(0 сэтгэгдэл)

6'600.0000 ₮ 6600.0 MNT 6'600.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

ГАЖ НӨЛӨӨ

1) Эмчилгээний явцад дараах ноцтой гаж нөлөө илэрч болно: Маш ховор (10,000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно):

    • уруул, хэл, нүүр, хоолой гэнэт хавагнах, амьсгалах болон залгихад хүндрэлтэй болох, цусны даралт огцом багасаж, арьсны хэт мэдрэгшлийн урвал, үүнд: арьсны тууралт, гүвдрүү үүсэх, загатнах зэргээр илэрдэг хүнд хэлбэрийн харшлын урвал үүсэх, зарим тохиолдолд амь насанд эрсдэлтэй гаж нөлөө;
    • арьс улайх, халуурах, цэврүү, шархлаа зэрэг арьсны тууралт (Стивенс-Жонсоны хам шинж);
    • арьсны улайлт, хавагнасан тууралт, арьс гуужих, шархлах (хорт эпидермисийн үхжил);
    • арьсны хүнд хэлбэрийн урвал;
    • ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус үрэвслийн эсрэг эмүүдэд хэт мэдрэг өвчтөнд амьсгал давчдах гаж нөлөө.

2) Бусад гаж нөлөө: Маш ховор (10,000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно):

    • цусны эсүүдийн тоо цөөрөх (цус багадалт, тромбоцитопени, лейкопени, агранулоцитоз, панкитопени, нейтропени);
    • элэгний үйл ажиллагааны алдагдал (дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, бие сульдах, нүдний салст болон арьс шарлах). Хошного, шулуун гэдэс цочрох шинж тэмдэг илэрч болно.

НАЙРЛАГА

Идэвхтэй үйлчлэгч бодис нь парацетамол. Лаа бүр нь 125 мг эсвэл 250 мг парацетамол агуулдаг.Бусад туслах бодис нь: хатуу өөх тос.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Лаа хэлбэрийн эмийн бэлдмэл нь идэвхтэй үйлчлэгч бодис парацетамолыг агуулдаг бөгөөд энэ нь өвдөлт намдаах, халуун бууруулах нөлөөтэй бэлдмэл.

Хөнгөн болон дунд зэргийн хүчтэй өвдөлт намдаах ба халуун бууруулах эмчилгээнд хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Энэ бэлдмэлийг шулуун гэдсээр хэрэглэдэг.

Парацетамол 125 мг шулуун гэдэсний лааг 6-18 сартай (7-10 кг жинтэй) хүүхдэд хэрэглэнэ. Парацетамол 250 мг шулуун гэдэсний лааг 2- 7 насны хүүхдэд (13-20 кг жинтэй) хэрэглэнэ.

Эмийн тун нь хүүхдийн нас, биеийн жингээс хамаарна. Зөвлөж буй нэг удаагийн тун нь 10-15 мг/кг биеийн жинд тооцсон тун бөгөөд өдөрт 3-4 удаа, 6 цагийн зайтай шулуун гэдсээр хэрэглэнэ. Эмийн хоногийн дээд тун нь хүүхдийн биеийн жингийн 60 мг/кг-аас хэтрэхгүй байх ёстой. 7-10 кг жинтэй хүүхдэд (6-18 сартай) 125 мг Парацетамолыг өдөрт 3-4 удаа, 6 цагийн зайтай хэрэглэнэ. 13-20 кг жинтэй хүүхдэд (2-7 нас) 250 мг Парацетамолыг өдөрт 3-4 удаа, 6 цагийн зайтай хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ООО «ФАРМАПРИМ» Бүгд Найрамдах Молдав Улс,