Skip to Content

Санексон 16мг №30

https://mpharm.mn/web/image/product.template/18264/image_1920?unique=2b96c6f
(0 сэтгэгдэл)

33'000.0000 ₮ 33000.0 MNT 33'000.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Жортой

ГАЖ НӨЛӨӨ

  • Глюкокортикоидууд нь эмчилгээний тун ба үргэлжлэх хугацаанаас шалтгаалан дараах гаж нөлөөг үүсгэж болно: саран нүүр, их биеийн таргалалт, булчингийн сулрал, цусны даралт ихсэх, ясны сийрэгжилт, глюкозын хүлцэл буурах, чихрийн шижин, бэлгийн дааврын шүүрлийн эмгэг, ходоодны шархлаа, эсрэгбиеийн хариу урвал, хүүхдийн өсөлт удааширах, глауком, катаракт, тромбоз, нойр булчирхайн үрэвсэл
  • Төв мэдрэлийн системд: толгой өвдөх, вертиго, папил хаван бүхий тархины дотоод даралт ихсэлт.
  • Электролитын алдагдал, шингэн хуримтлагдах.
  • Арьс ба дархлааны эмгэг.

НАЙРЛАГА
6-α-метилпреднизолон .... 4мг / 8мг/ 16мг

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

САНЕКСОН® гуурсан хоолойн багтраа (ихэвчлэн симпатомиметикүүд, теофиллин гэх мэт эмүүд хүссэн үр дүнг өгөхгүй эсвэл гуурсан хоолойн хэт мэдрэгшилээр тэмдэглэгдсэн), харшлын ринит, чонон хөрвөс, экзем эсвэл дерматит, цочмог хэрх, ревматоид артрит, олдмол (аутоиммун) цус задралын цус багадалт, насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпура, миелобластоз, лимфогрануломатоз, шархлаат колит, нефротик хам шинж, арьсны өвчин, чонон хөрвөс, дерматомиозит зэрэгт хэрэглэнэ.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Эмчилгээг харьцангуй өндөр тунгаар эхлүүлж, эмчилгээний цаашдын явцад хангалттай үр дүнд хүрэх хүртэл бууруулна. Эмчилгээг эхлүүлсний дараа өдөр тутмын тунг хамгийн бага тун шаардлагатай болтол аажмаар бууруулна. Хүүхдэд зориулсан эмчилгээг аль болох богино хугацаанд хамгийн бага тунгаар хязгаарлах ёстой. 

Ердийн тун - Насанд хүрэгчид: өдөрт 4 – 80мг.- Хүүхдэд: биеийн жинд 0.8 – 1.1мг/кг. Барих тун - Насанд хүрэгчид: өдөрт 4 – 8мг, тунг өдөрт 16 мг хүртэл нэмэгдүүлж болно. Орлуулах тун 4 - 8 мг (Аддисоны өвчний үед эрдэс кортикоид эмчилгээний туслах бодис болгон), стресстэй нөхцөлд өдөрт 16 мг хүртэл.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

ПТ САНБЕ ФАРМА,  Индонез